Шударга ёс эвслийн бүлэг дотоод асуудлаа ярилцжээ

Хуучирсан мэдээ: 2014.10.01-нд нийтлэгдсэн

Шударга ёс эвслийн бүлэг дотоод асуудлаа ярилцжээ

УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлэг өнөөдөр ээлжит хуралдаанаа хийлээ. Уг хуралдаанаар бүлэг дотоод асуудлаа ярилцсан гэх мэдээллийг тус бүлгийн дарга Н.Батцэрэг өглөө. Дээрх асуудлын хүрээнд бүлгийн гишүүд Өршөөлийн тухай хууль, Улстөрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах тухай, Хүүхэд харах үйлчилгээний тухай, Боловсролын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай зэрэг төслүүдийг УИХ намрын чуулганаар яаралтай хэлэлцэж батлах шаардлага байна гэж байр сууриа илэрхийлжээ.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар маргааш Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг огцруулах эсэх тухай хэлэлцэх юм. Энэ талаар тус бүлэг дахин хэлэлцэхээр тогтжээ.

Г.НАРАН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж