Тайландын ерөнхий сайд армийг орхив

Хуучирсан мэдээ: 2014.10.01-нд нийтлэгдсэн

Тайландын ерөнхий сайд армийг орхив

 

Вант улсын Хуурай замын цэргийн командлагч  бөгөөд Тайландын ерөнхий сайд Прают Чан-Оча аравдугаар сарын 1-нээс цэргээс халагдан иргэн хүн болно. Түүний албан тушаалыг авсан  генерал Удомдежа Ситабатра  тангараг өргөх ёслолоо Бангкокийн Хуурай  замын цэргийн штабт хийсэн байв.

 

Шинэ командлагч хаант засагт үнэнч, түүний дайснуудтай мятрашгүй тэмцэх, Засгийн газарт үнэнч байхыг амлан тангараглав. Тэрээр Тайландын хуурай замын цэргийг 2010 оноос хойш удирдсан, тавдугаар сарын  цэргийн эргэлтийг зохион байгуулсан Чан-Очагийн дотны хүрээний хүн юм.

 

Тайландын ван Пумипон Адульядет есдүгээр сарын эхээр жил тутмын ротацийн хүрээнд цэргийн командлалын бүрэлдэхүүний жагсаалтыг баталсан байлаа.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж