Францад үерийн бороо татрав

Хуучирсан мэдээ: 2014.10.01-нд нийтлэгдсэн

Францад үерийн бороо татрав

Даваа гаригт  хүчтэй үер эхэлсэн Францын өмнөд нутагт байдал  гайгүй болж эхэллээ. Мягмар гаригт аюулын төвшнийг “улбар шар” ангилалд алба оруулан буулгажээ. Эро ба Гар мужууд гамшигт хүчтэй нэрвэгдсэн ба мягмар гаригийн орой байдал хэвийн болж байна.

 

Усан борооны улмаас Монпелье хот ба орчинд нь голын төвшин шууд 5 м-аар нэмэгдэн өмнөх 1957 оны дээд төвнөөс давсан байлаа.

 

Үерийн улмаас автын хөдөлгөөн ба төмөр замын ажиллагаа тасалдсан байна. Бараг 4000 байр усанд автжээ. Гамшгаар дөрвөн хүн амь үрэгдэж, хоёр нь сураггүй болжээ. 4000 орчим хүнийг  аюулгүй газарт нүүлгэлээ. Нийт 1,5 мянган аврагчид ажиллаж байна. Жараад сууринуудад гамшгийн дэглэм зарласан байна.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж