Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сум дахь Бичигтийн шалган нэвтрүүлэх боомтоор иргэд зээрийн 8300 ширхэг эвэр хууль бусаар хил давуулах гэж байсныг хилчид илрүүлжээ. Дорнод, Сүхбаатар аймгийн харъяат иргэд зээрийн эврийг нь л авах зорилгоор агнаж, хилээр гаргахыг завдаж байхад нь ийнхүү илрүүлж, хэргийг цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байна.
Д.ЖАРГАЛ