Мубаракийн зөвшөөрөлгүйгээр Нетаниягу АНУ-д очихгүй

Хуучирсан мэдээ: 2010.07.04-нд нийтлэгдсэн

Мубаракийн зөвшөөрөлгүйгээр Нетаниягу АНУ-д очихгүй

Фото: ISRA.com/AP

Израилийн Үндэсний аюулгүй байдлын албаны дарга Узи Арад ба ерөнхий сайдын тусгай төлөөлөгч Ицхак Молхо нар долдугаар сарын 4-нд Каир хотноо Египетын тагнуулын сайд генерал  Омар Сулеймантай уулзана. Арад, Молхо хоёр энэ сарын 6-нд  Биньямин Нетаниягугийн АНУ-д хийх айлчлалын талаар зөвлөлдөх гэнэ.
Лондоны «Аль-Хайят» долдугаар сарын 2-нд бичсэнээр Израилийн Батлан хамгаалах яамны төлөөлөгчид Египетэд очсон ба генерал Омар Сулеймантай Газын бүслэлтийг сулруулах талаар ярилцжээ. Сулейман Газад болж байгаа хэрэг явдлын хариуцлагыг Египетэд тулгахаар оролдох хэрэггүй гэж Израилиас шаарджээ.
Египет илээр биш гэхдээ л Газын ХАМАС-ыг зэвсэглээгүй бол Израиль тэр террорист байгууллагын аль эрт устгах байлаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж