Химийн хортой хоолонд 103 сурагч хордсон нь тогтоогдлоо

Хуучирсан мэдээ: 2014.10.01-нд нийтлэгдсэн

Химийн хортой хоолонд 103 сурагч хордсон нь тогтоогдлоо

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын VI сургуулийн дотуур байрны 103 хүүхэд өнгөрсөн есдүгээр сарын 03-нд хордож, эмнэлэгт хүргэгдэн эмчлүүлсэн.

Шинжлэх ухааны академийн Байгалийн шинжлэлийн нэгдсэн лабораторид хийсэн шинжилгээгээр сурагчид ацетил гэх химийн бодис агуулсан гурилтай хоолонд хордсон нь тогтоогдсон байна.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас өгсөн мэдээллээр "Ацетил бүлэг бүхий органик нэгдэл нь нефтийн бүтээгдэхүүн буюу бензин, дизель түлшинд ихээр агуулагддаг. Ачиж, тээвэрлэх болон хадгалах үеийн аль шатанд  гурил бохирдсоныг аймгийн Мэргэжлийн хяналтын газар цагдаагийн байгууллагатай хамтран  шалгаж байна" гэх мэдээллийг өглөө.

Д.ЖАРГАЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж