Хүний ажиллах чадварын цаг | News.MN

Хүний ажиллах чадварын цаг

Хуучирсан мэдээ: 2014.10.01-нд нийтлэгдсэн

Хүний ажиллах чадварын цаг

Өглөөний 6.00-7.00 цаг бол "цонх», хүний урт хугацааны санах ой онцгой сайн ажилладаг тул энэ үед олж авсан мэдээлэл маш сайн тогтоогдоно.

Өглөөний 8.00-9.00 цагт логик төсөөлөл ажилд орж, үүнтэй холбоотойгоор задлан шинжлэх, тогтоох ажиллагаа сайн явагдана.

9.00-10.00 цагт мэдээлэл, бүртгэл тооцооны ажил хийхэд нэн тохиромжтой.

11.00-12.00 цагт оюуны үйл ажиллагаа бууралтанд орно. Хөгжим сонсох зэргээр анхаарлаа өөр тийш бага зэрэг хандуулбал зүгээр.  

11.00-14.00 үдийн зоог барихад яг тохирсон цаг. Энэ үед идсэн хоол маш сайн шингэж, бүрэн боловсордог байна. 

Өдрийн 12.00-18.00 цаг идэвхтэй хөдөлмөрлөхөд яг тохирно. Үүнээс хойш их ажиллавал тархи ядардаг. Ядаргааны шинж нь ажил дээрээ нойрмоглох, гэртээ очоод нойр хүрэхгүй байх.

Оройн 21.00-23.00 цагт оюун ухаан болон мэдрэлийн систем бүрэн тайвширч амардаг.

Шөнийн 23.00-1.00 цагт нойрон дунд нарийн энерги нөхөгдөх ажиллагаа явагдана. Энэ энергийг  Хятадын анагаах ухаанд "ци», энэтхэгийн йогууд "прана», орчин цагийн шинжлэх ухаан мэдрэлийн болон булчингийн хүч гэж нэрлэдэг гэнэ. 

Шөнийн 1.00-3.00 цагт хүн сэтгэл санааны эрч хүчээ нөөж авдаг аж.

Эх сурвалж: viva.mn

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2014-10-01 202.21.114.82

negdsen neg oilgolt bhgui yumaa, end tend iim medeelluud danda zursun,medee unshih ch hetsu yumaa lol

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж