Өглөөний 6.00-7.00 цаг бол "цонх», хүний урт хугацааны санах ой онцгой сайн ажилладаг тул энэ үед олж авсан мэдээлэл маш сайн тогтоогдоно.
Өглөөний 8.00-9.00 цагт логик төсөөлөл ажилд орж, үүнтэй холбоотойгоор задлан шинжлэх, тогтоох ажиллагаа сайн явагдана.
9.00-10.00 цагт мэдээлэл, бүртгэл тооцооны ажил хийхэд нэн тохиромжтой.
11.00-12.00 цагт оюуны үйл ажиллагаа бууралтанд орно. Хөгжим сонсох зэргээр анхаарлаа өөр тийш бага зэрэг хандуулбал зүгээр.
11.00-14.00 үдийн зоог барихад яг тохирсон цаг. Энэ үед идсэн хоол маш сайн шингэж, бүрэн боловсордог байна.
Өдрийн 12.00-18.00 цаг идэвхтэй хөдөлмөрлөхөд яг тохирно. Үүнээс хойш их ажиллавал тархи ядардаг. Ядаргааны шинж нь ажил дээрээ нойрмоглох, гэртээ очоод нойр хүрэхгүй байх.
Оройн 21.00-23.00 цагт оюун ухаан болон мэдрэлийн систем бүрэн тайвширч амардаг.
Шөнийн 23.00-1.00 цагт нойрон дунд нарийн энерги нөхөгдөх ажиллагаа явагдана. Энэ энергийг Хятадын анагаах ухаанд "ци», энэтхэгийн йогууд "прана», орчин цагийн шинжлэх ухаан мэдрэлийн болон булчингийн хүч гэж нэрлэдэг гэнэ.
Шөнийн 1.00-3.00 цагт хүн сэтгэл санааны эрч хүчээ нөөж авдаг аж.
Эх сурвалж: viva.mn