Софт теннис: Хүрлийн төлөөх тоглолтод хожигдлоо

Хуучирсан мэдээ: 2014.10.01-нд нийтлэгдсэн

Софт теннис: Хүрлийн төлөөх тоглолтод хожигдлоо

Азийн наадмын софт теннисний тэмцээн өчигдрөөс эхэлсэн. Өнөөдөр холимог хосын төрлийн хүрэл медалийн төлөөх тоглолтод Монголын баг Индонезийн теннисчдэд хожигдлоо. У.Баясгалант, Б.Норовсүрэн нарын хослол энэхүү тоглолтод энэ тэнцүүхэн өрсөлдөж, 4:5-ын харьцаагаар ялагдлаа. Тэд Камбож(5-0), Непаль (5-0), Лаос (5-1), Филиппиний (5-2) хосыг хожиж, хэсгийн аварга болсон юм. Хүрэл медалийн төлөөх тоглолтод Индонезийн багт 4-5-ын харьцаагаар хожигдлоо.

Маргааш эрэгтэй, эмэгтэй хосын төрөл явагдана.

Монгол Улсын баг тамирчдыг танилцуулья:  

Эрэгтэй: Б.Энхжин, Э.Тэлмэн, А.Дамдин, Г.Энхтүвшин, У.Баясгалант

Эмэгтэй: Э.Солонго, С.Ганчимэг, М.Анударь, А.МөнхУчрал, Б.Норовсүрэн нар оролцож байна.

Ч.БОЛОР

Гэрэл зургийг Ч.ГАНБАТ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж