Чуркины захидлыг НҮБ хүлээн авав

Хуучирсан мэдээ: 2014.10.01-нд нийтлэгдсэн

Чуркины захидлыг НҮБ хүлээн авав

Виталий Чуркин. ИТАР-ТАСС/EPA/ANDREW GOMBERT

 

Донецкийн орчим олноор нь оршуулсан булш илэрсэнийг Орос НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд анхааруулав. Энэ талын захидлыг НҮБ-д суугаа Оросын  Байнгын төлөөлөгч Виталий Чуркин АЗ-д илгээсэн байна.

 

"Эдгээр хүмүүсийг залхаан цээрлүүлсэн нь илт байна. Үүнийг  нь тэдний гарыг ард нь хүлсэн, толгойд нь буудсан, цогцоснуудын дэргэд 9 мм-ийн сумны хонгио байсан зэрэг нь гэрчилж байна” хэмээн НҮБ-ын цахим хуудсанд нийтлэгдсэн мягмар гаригийн баримтад өгүүлжээ.

 

“Байгаа баримтаар эдгээр хүмүүсийг Украины  зэвсэгт хүчний цэргийн албан хаагчид зэрлэгээр хөнөөсөн гэж болох юм. Энэ булшнуудыг олохоос хоёр хоногийн өмнө  тэр газрыг Украины  зэвсэгт хүчний 25 дугаар аэромобилийн бригадын цэргийнхэн, “Айдар” гэх сайн дурын сумангийн дайчид урт хугацаагаар эзлэж байснаа орхин гарчээ” хэмээн Чуркин захидалдаа  тэмдэглэжээ.

 

Нийтийн булшийг Украин дахь Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын шалгалтын комиссийнхан бүртгэн есдүгээр сарын 23-ны илтгэлдээ тэмдэглснийг Чуркин сануулсан байлаа.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж