FT: АНУ нефть олборлолтоороо СА-ыг ардаа орхив

Хуучирсан мэдээ: 2014.10.01-нд нийтлэгдсэн

FT: АНУ нефть олборлолтоороо СА-ыг ардаа орхив

 

Энэ ес ба аравдугаар сард АНУ шингэн нефтийн олборлолтоор Саудын Арабаас түрүүлж байна гэж The Financial Times сонин Олон улсын эрчим хүчний агентлагийн мэдээнд үндэслэн бичжээ. Америкийн нефть ба бусад этан, пропан зэрэг түлний үйлдвэрлэлт зургаа ба наймдугаар саруудад Саудын Арабын үзүүлэлттэй бараг адил хоногт 11,5 сая  баррель байсан аж.

 

АНУ  нефтийн үйлдвэрлэлийн хурдаа нэмсээр байгаа ба ойрын өдрүүдэд 1991 оноос хойш анх удаагаа Саудын Арабыг гүйцэн түрүүлнэ гэсэн хүлээлттэй. Занарын хувьсгал гэгдэх  газрын давхрагуудыг хөндлөнгөөр өрөмдөн ус шахан хагалах технологиор ашиггүй гэж байсан нутаг орноос нефть алборлож эхэлсэн нь  АНУ-ын үйлдвэрлэлийг давуу байдалд орууллаа.

 

Түүхий нефть олборлолтоор наймдугаар сард АНУ-ын үйлдвэрлэл өмнөхийн адил Орос ба Саудын Арабаас эрс доогуур байв. 

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж