Ногоон картны сугалаа энэ сарын 3 хүртэл үргэлжилнэ

Хуучирсан мэдээ: 2014.10.01-нд нийтлэгдсэн

Ногоон картны сугалаа энэ сарын 3 хүртэл үргэлжилнэ

Монгол Улсад суугаа АНУ-ын Элчин сайдын яамнаас Ногоон картны сугалааны бүртгэлийн товыг өнөөдөр зарлажээ. Тодруулбал, тус яамны Консулын хэлтэс DV-2016 Олон үндэстний виз  бүртгэлийг өнөөдрөөс эхлүүлж байгаа юм. Бүртгэл энэ сарын 3-ныг хүртэл үргэжилнэ. Сугалаанд бүртгүүлэхийн тулд АНУ-ын Төрийн департа­ментын www.dvlottery.state.gov цахим хуудсанд хандах ёстой юм байна. Бүртгүүлэхдээ заавал өөрийн биеэр байх шаардлагагүй, хэн нэгнээр төлөөлүүлэх боломжтой аж.  Сугалаанд оролцогчид шалгарсан эсэхээ 2015 оны тавдугаар сарын 5-наас дээрх цахим хуудаст бүртгэлийн дугаараа оруулан мэдэж болох юм байна.

О.САР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж