АН-ын бүлэг хуралдаж эхэллээ | News.MN

АН-ын бүлэг хуралдаж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2014.10.01-нд нийтлэгдсэн

АН-ын бүлэг хуралдаж эхэллээ

УИХ дахь Ардчилсан намын бүлэг Төрийн ордны “А” танхимд хаалттайгаар хуралдаж эхэллээ. Тус хуралдаанд Ерөнхий сайд мэдээлэл хийх юм. Эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэн учраас Засгийн газрын зүгээс өнгөрсөн хавар “Эзэн-100” хөтөлбөрийг санаачлан энэ хүрээнд олон хууль, тогтоолын төслийг УИХ-аар батлуулсан. Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр ямар үр дүн гарав, юун дээр алдав гэдгээ бүлгийн гишүүддээ Ерөнхий сайд тайлангаа тавина. Харин УИХ-ын хувьд ирэх баасан гаригийн хуралдаанаараа эл асуудлыг хэлэлцэн дүгнэх юм.

Мөн УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж байгаад дөнгөж сая түр завсарлалаа. Завсарлагаа дууссаны дараа бүлэг дахин хуралдана.

Г.НАРАН

 

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нам Бусчуудын Эвсэл 2014-10-01 150.129.143.140

яг одоогоор монголын нийгэмд бугшсан бүх булай бохир зүйлийн эсрэг, сүүлийн 24 жилд улс эх орныг удирдан залахдаа хөлгүй их далайд хөлөг онгоцоо живүүлж байгаа манан, мүан, махн-н эсрэг, өөрийн болоод үр хүүхэд, эцэг эх, өвгөдийнхөө төлөө иргэний хөдөлгөөнийхөн, намбусчууд гэсэн нэгэн туг далбаан дор бид нэгдэн тэмцэж өөрийн дуу хоолойгоо монголчууддаа хүргэж байна. жинхэнэ бодит ардчилалыг хөгжүүлэх гэж тэмцдэг энгийн ардын дууг нь хориод, улсаас хулгайлсан мөнгөөр худалдаж авсан тв, радиогоор өөрсдийгөө худал магтан хөөргөх, шагнаж урамшуулах манан, мүан, махн-д үг хэлэх эрх чөлөө байдаг болохоос энгийн ард бидэнд үг хэлэх эрх чөлөө, түүнийгээ олонд нийтэд хэлэх, хүргэх эрх чөлөө хаагдаад 24 жилийг үзэж байна. дотоодод болон гадаад улсад өндөр боловсрол эзэмшсэн бидний хэсэг залуус итгэл үнэмшил, бодол санаа, үзэл бодлын нэгэн туг дор нэгдэн монгол эх орноо аврах хөдөлгөөнийг өрнүүлэх зорилгоор нам бусчуудын эвслийг байгуулан ажиллаж байна. монгол түмнийг нам гэдгээр хагалган бутаргаж, улс эх орны баялгийг ард түмний саналыг авалгүйгээр харийнхантай хуйвалдан өдөр шөнөгүй зөөсөөр монгол эх орныг маань африкийн ядуу буурай орон болгон хувиргаж байгааг та бид харсаар нүд нь балай, чих нь дүлий явж улс эх орноо сүйрч мөхөж байгааг харсаар сууна. увс, ховд, баянхонгор, дорнодоор талцан, дов жалганы үзэл хэрээс хэтэрч, албан тушаалын сандал ширээтэйгээ зууралдсан бүхэл бүтэн 24 жилийг бид ардаа үдэж байна. би монгол улсын монгол аймгийн монгол хотод төрсөн жирийн нэг сэхээтний хүүхэд, тэрнээс биш манжийн дарлалд байсан монголыг задлах, хагаргах бодлогын золиос болохыг хүсдэг хүн биш ээ. төрсөн нутаг жалга, овоо овоохойгоороо талцдаг, төрийн албыг төрлийн алба болгодог мөнгө бүнийг дийлдэг гэсэн үзлийг тунхаглагчид монгол орныг маань муухай харагдуулж байна аа. төр ард түмний хэлхээ холбоог баталгаажуулж, төрд итгэх итгэлийг лавшруулж, бэхжүүлдэг уих-н, аймаг орон нутгийн, ерөнхийөгчийн сонгууль хуурмаг, хулхи, хуйвалдааны шинжтэй явагдсаар байна. ард иргэдийн өгсөн саналыг ард түмний нүдэн дээр тоолдоггүй, баталгаажуулдаггүй, хүний зохиосон компьютерийн программаар тоолдог ганцхан орон дэлхий дээр монгол байна аа. 300 сая хүнтэй америк, 500 сая хүнтэй европын холбооны 28 орон, 123 сая хүнтэй япон гээд бүх орон сонгуулийн санал хураалтын дүнг ард түмний төлөөлтэйгээр баталгаажуулан тоолдог юм. сонгуулийн санал тоолдог машин бол мөнгө тоодлог машин биш, аль нам, аль иргэн хамгийн олон санал авсныг урьдчилан ялгадаг автомат машин гэдгийг бид сайн ойлгож, тооцох хэрэгтэй юм аа. өнөөдөр монголын 200 мянга орчим иргэн харь улсад хүн шиг амьдрахын эрхэнд, сурч, хар ажил хийж, харийн хүнтэй аргагүйн эрхэнд гэр бүл болж байна. өөрийн гэсэн төрсөн нутаг үгүй юм шиг, харь улсын ажиллах хүчний цөм болж байгаа олон мянган эрдэм мэдлэгтэй, чадалтай залуус монгол төр ариун цэвэр болохыг, эд баялаг биш эрдэм мэдлэг үнэлэгдэх цагийг хүлээж суусаар бүхэл бүтэн 24 жил өнгөрч байна. ардчилал гэдэг үг модонд орж, социализм, коммунизм ярьсан хүн адлагдаж, ухаантай онолын мэдлэгтэй амьдралын практиктай зүйл ярьсан хүн тэнэг болж харагдаж, хулхи худал хуурмаг зүйл ярьсан хүн од болж харагдаж байна аа энэ нийгэмд. ардчилал гэдэг бол зүгээр л нийгмийн нэгэн ойлголт, тэрүүгээр хоол хийж болохгүй, ард тмний тархийг угааж болохгүй, түүхийг өөрчилж засаж ч болохгүй эд ээ. ардчилал гэдэг ойлготыг нийгмийн шинжлэх ухааны эрдэмтэд л ярилцаж мэтгэлцэх сэдэв болохоос аль нэг улс орны эрх ашигт үйлчилж, өнгөрсөн үеэе, өвөг дээдсээ доромжилдог ойлгот биш. ард иргэдээ үзэл бодлоор нь ялгаж, хуваадаг, талцуулдаг зүйл ч бас биш ээ. улсын мөнгийг хэдэн миллиардаар нь идсэн манан, мүан, махн-н нөдийг хэлж чадахгүй байж, хажуугаар нь хальт шүргэсэн, хөл дээр нь санаандгүй гишгэсэн, зам тавьж өгөөгүйнх нь төлөө нэг нэгнээ барьж идчих шахам зэрлэг, танхай балмад авиртай болжээ бид. нам дагавал ам тосдоно, манан, мүан, махн дагавал толгой цу*на аа гэдгийг манан, мүан, махн-н бууны * хөлсний алчуур болж яваа нөхдүүд ойлгоцгоо… ард түмний саналыг америкийн санал луйварддаг машинаар луйвардаж гарч ирсэн уих, ерөнхийлөгч, засгийн газар огцрохыг шаардаж байна. төрийн эрхийг нэр төр цэвэр гадаад болон дотоодод өндөр боловсрол эзэмшсэн шинэ залуу үе удирдах болтугай…. https://www.facebook.com/profile.php?id=100007399847020 nambus nambuschuudiin evsel. нам бусчуудын эвсэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж