УИХ дахь Ардчилсан намын бүлэг Төрийн ордны “А” танхимд хаалттайгаар хуралдаж эхэллээ. Тус хуралдаанд Ерөнхий сайд мэдээлэл хийх юм. Эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэн учраас Засгийн газрын зүгээс өнгөрсөн хавар “Эзэн-100” хөтөлбөрийг санаачлан энэ хүрээнд олон хууль, тогтоолын төслийг УИХ-аар батлуулсан. Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр ямар үр дүн гарав, юун дээр алдав гэдгээ бүлгийн гишүүддээ Ерөнхий сайд тайлангаа тавина. Харин УИХ-ын хувьд ирэх баасан гаригийн хуралдаанаараа эл асуудлыг хэлэлцэн дүгнэх юм.
Мөн УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж байгаад дөнгөж сая түр завсарлалаа. Завсарлагаа дууссаны дараа бүлэг дахин хуралдана.
Г.НАРАН