Зөрчилтэй зочид буудлуудын үйл ажиллагааг зогсоов

Хуучирсан мэдээ: 2014.10.01-нд нийтлэгдсэн

Зөрчилтэй зочид буудлуудын үйл ажиллагааг зогсоов

Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны есдүгээр сарын 08-ны өдрийн А/456 тоот захирамжийн дагуу дүүргийн хэмжээнд “Эрүүл аюулгүй хот-Эрүүл Монгол хүн” аяныг эхлүүлэн ажиллаж байгаа юм. Захирамжийн хүрээнд худалдаа, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн даргын баталсан удирдамжийн дагуу дэн буудал, зочид буудлууд, интернэт, цахим тоглоомын газрууд болон саун, алжаал тайлах төвүүдэд  Худалдаа үйлчилгээний хэлтэс, Захиргаа хуулийн хэлтэс,  Дэд бүтэц  тохижилтын хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс,  Цагдаагийн I, II хэлтэс хамтран хяналт шалгалт хийж эхэлжээ.

Одоогийн байдлаар нийт 20 гаруй байгууллагыг шалгалтад хамруулаад байгаа бөгөөд угтах үйлчилгээний ажилтан ажлын хувцасгүй, буудлын өрөөнд архидан согтуурсан, насанд хүрээгүй хүнд үйлчилсэн, цагаар өрөө олгосон , архи, тамхи зарсан зэрэг нийтлэг зөрчил дутагдал илэрсэн байна.

Шалгалтаар “Космос Сондор” ХХК-ний “Космос” буудал, “Моранбон” ХХК-ийн цайны газар, “Ноён капитал” ХХК-ийн“Леадерс”баарны үйл ажиллагааг улсын байцаагчийн актаар түр зогсоожээ. Мөн зарим зөрчил дутагдал илэрсэн газруудыг 250-540 хүртэл мянган төгрөгөөр торгосон байна.

Г.БОЛОР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж