Обамагийн амь насанд эрсдэл учруулжээ

Хуучирсан мэдээ: 2014.10.01-нд нийтлэгдсэн

Обамагийн амь насанд эрсдэл учруулжээ

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Нууц албаны бус зэвсэгтэй хүнтэй хамт цахилгаан шатанд суусан хэрэг олны өмнө ил болж дуулиан тарьжээ. Барак Обама өнгөрсөн есдүгээр сарын 16-нд эбола вирусын тахалтай холбоотойгоор Атланта хотын Өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах төвд зочлох үеэрээ зэвсэгтэй хүнтэй хамт лифтээр зорьчсон гэнэ. Барак Обамагийн хамт лифтээр зорчсон зэвсэгтэй эрэгтэй нь эрүүл мэндийн төвийн хамгаалалтын албаны гэрээт ажилтан байсан аж. Гэвч тэрээр өмнө нь бусдын биед халдсан хэрэгт гурван ч удаа холбогдож байсныг “Washington Post” сонинд мэдээлжээ. Ийнхүү АНУ-ын Ерөнхийлөгчийн хамгаалалтыг хариуцдаг Нууц албаны дарга албан үүрэгтэй хариуцлагагүй хандаж, төрийн тэргүүний амь насыг эрсдэлд оруулсан хэмээн Конгрессын гишүүдээс хатуу зэмлэл хүртжээ. Түүнчлэн АНУ-ын  Ерөнхийлөгчтэй хамт цахилгаан шатаар зорчихдоо биедээ галт зэвсэг авч явсан хамгаалалтын ажилтан тэр дороо ажлаасаа халагдсан байна.

 

 

Үүнээс өмнө Омар Гонзалез гэгч “Цагаан ордон”-ы хашлагыг даван орж, зүлгэн дээгүүр гүйн, улмаар ордоны онгорхой хаалгаар  Зүүн өрөө рүү нэвтэрсэн хэрэг гарч шуугиан дэгдээсэн билээ.

 

Б.АНХТУЯА

Эх сурвалж: ВВС

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж