УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж БНАСАУ-д айлчлав | News.MN

УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж БНАСАУ-д айлчлав

Хуучирсан мэдээ: 2014.10.01-нд нийтлэгдсэн

УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж БНАСАУ-д айлчлав

Монгол Улсын Их Хурлын дэд дарга Р.Гончигдорж тэргүүтэй төлөөлөгчид БНАСАУ-д 2014 оны 9 дүгээр сарын 27-30-ны өдрүүдэд айлчлав. Төлөөлөгчид БНАСАУ-ын Ардын Дээд Хурлын Тэргүүлэгчдийн дарга Ким Ен Намд бараалхлаа.

Айлчлалын үеэр Монгол Улсын Их Хурлын дэд дарга Р.Гончигдорж Ардын Дээд Хурлын дэд дарга Ан Дон Чунтай хэлэлцээ хийж, дэд даргыг тааламжтай цагтаа Монгол Улсад айлчлахыг урив. Хэлэлцээ найрсаг дотно уур амьсгалтай болж, Ражин боомтыг хамтран ашиглах, хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах зэрэг хоёр орны харилцаа, бүс нутаг, олон талт хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Айлчлалын бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат, УИХ-ын гишүүн О.Баасанхүү, М.Батчимэг, О.Содбилэг болон албаны бусад хүмүүс багтлаа. Төлөөлөгчид Вонсаны аялал жуулчлалын бүс, түүний хэтийн төлөвлөгөө, Сондовон олон улсын хүүхдийн зуслан, Корё Анагаах Ухааны академи, Пёньян хотын Амаржих эмнэлэг, Окрю хүүхдийн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцав хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

 

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2014-10-01 150.129.143.152

manaikhan yakh geji ene ulsad ailchildag yum bol . ene khaalttai ulsad yamar zorilgoor ailchildag yum bol

Avatar

Surenjav 2014-10-01 121.45.217.70

Baasankhuu tsagaachilj uldeh bodoltoi ochood irsen, 2016 onii songuuli-n daraa Hoid Solongosiin passport huutsulduj tend, sumiin evleliin uuriin ajiltan oron toon deer ajiilah gej bgaa.

Avatar

ba 2014-10-01 202.126.91.70

Baasanxyy yg yax gej baigaa ym bol kk

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж