Шакира хоёр дахь хүүгээ хүлээж байна

Хуучирсан мэдээ: 2014.10.01-нд нийтлэгдсэн

Шакира хоёр дахь хүүгээ хүлээж байна

Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний дуунуудыг гайхалтай амьдруулдаг, эрч хүчтэй, цоглог дуучин бүсгүй Шакира хоёр дахь хүүхдээ тээж буй тухай мэдээлэл цацагдаад байна.

Өдгөө 37 настай дуучин бүсгүй алдарт хөлбөмбөгчин найз залуу Gerard Piqué-тайгаа өнгөрсөн оны нэгдүгээр сард анхныхаа хүүг өлгийдэн авсан билээ. Хосуудын хүүг Милан гэдэг ба одоо 19 сартай ч тун удахгүй дүүтэй болох нь.

Дуучин бүсгүйн ээж Hola сэтгүүлд өгсөн ярилцлагандаа “Бид маш их баяртай байгаа. Саяхан бид хүү гэдгийг нь мэдсэн. Милан маань ингээд хамтрагчтай болох нь” хэмээн дурьдсан байна.

Т.БИЛГҮҮН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж