DM: британи хүн амьдралдаа архинд 50 мянган фунтыг зарцуулдаг

Хуучирсан мэдээ: 2014.10.01-нд нийтлэгдсэн

DM: британи хүн амьдралдаа архинд 50 мянган фунтыг зарцуулдаг

 

Дундаж статистикийн британи хүн бүхий л амьдралынхаа явцад 50 мянган фунтыг  алкогольд зарцуулдаг гэж The Daily Mail сонин шинэ судалгааныхаа дагуу бичжээ. Нэгдсэн Вант улсын  оршин суугч жилдээ 787 фунтыг  спиртийн ундаанд зарцуулдаг байна. Харин лондончуудын ийм зардал нь 100 фунтээр илүү хэмээн сонин онцлов.

 

Гэхдээ эр, эмээсээ хамаарч ялгаатай. Эрчүүдийн дундаж зарлага жилдээ 934,4 фунт хүрдэг бол британи эмэгтэй спиртийн ундаанд 678,6 фунтыг зарж байна. Асуугдагсдын дунд хамгийн алдартай алкоголь нь дарс ба шар айраг байна.

 

Үүний зэрэгцээ, Macmillan Cancer Support  судалгаанд өгүүлснээр, 1,3 сая британи хүн амьдралынхаа хугацаанд  167  мянган фунтыг алкоголийн ундаанд зардаг гэнэ. Сонинд өгүүлсний дагуу эрэгтэй нь шараа тайлахад долоо орчим цаг, харин эмэгтэй нь ес орчим цагийг тус тус зарцуулдаг гэнэ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж