Монгол улсын статистик олон улсын түвшинд

Хуучирсан мэдээ: 2014.10.01-нд нийтлэгдсэн

Монгол улсын статистик олон улсын түвшинд

МОНГОЛ УЛСЫН СТАТИСТИКИЙН СИСТЕМД ОЛОН УЛСЫН  БАЙГУУЛЛАГУУД  

ЦОГЦ ҮНЭЛГЭЭ ХИЙЖ, ҮР ДҮНГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА

Монголын статистикийн байгууллага нь үйл ажиллагаандаа олон улсын шинжээчдийн багаар цогц үнэлгээ хийлгэж, статистикийн салбарын үйл ажиллагаа  дэлхийн жишигт хэр нийцэж байна, өнөөдөр ямар түвшинд хүрсэн, цаашид юу хийх шаардлагатай байгаагаа тодорхойлох хэлбэрээр урьд өмнөхөөс, ер нь улс орны хэмжээнд хэвшиж тогтсон жишгээс арай өөр хэлбэрээр түүхт 90 жилийн ойгоо тэмдэглэж байна.

Үндэсний статистикийн хорооны ажлын ололт, амжилтыг Европын холбооны статистикийн комисс, Европын чөлөөт худалдааны нийгэмлэг, Норвеги улсын статистикийн байгууллагын төлөөлөл бүхий олон улсын шинжээчдийн багийн өндрөөр үнэлсэн дүгнэлтийг хамтран ажиллаж буй гадаадын 20 гаруй орны түншүүдтэйгээ, дотоодын хамтын ажиллагаатай байгууллагуудтайгаа  хоёр өдрийн турш хэлэлцэх үйл ажиллагааг зохион байгуулж байна.

Олон улсын цогц үнэлгээ нь олон улсын түвшинд болон Европд ашиглагддаг  стандарт, зарчим, зөвлөмж, түүний дотор НҮБ-аас баталсан Албан ёсны статистикийн үндсэн зарчим, Европын статистикийн Үйл ажиллагааны журмын  дагуу тухайн улс албан ёсны статистик мэдээллээ эрхлэн гаргаж буй эсэхэд хийдэг институцийн, бүтэц зохион байгуулалтын болон мэргэжлийн чадавхийн хүрээг хамарсан нарийвчилсан, цогц дүн шинжилгээ юм. Иймд олон улсын цогц үнэлгээ нь улс орнуудын төр, засгийн байгууллага, эрх бүхий байгууллага, хэрэглэгч, үндэсний болон олон улсын түвшинд хамтран ажиллагч байгууллагуудад тухайн орны статистикийн системийн хөгжлийг цогц байдлаар харах боломжийг олгодог байна.   

Евростатын санхүүгийн дэмжлэгтэйгээр зохион байгуулж буй энэхүү уулзалт семинарын үндсэн зорилго нь 2013-2014 онд Монгол улсад хэрэгжүүлсэн Олон улсын цогц үнэлгээний үр дүнг тархаахын сацуу статистикийн системд чанарын соёлыг нэвтрүүлэх арга хэрэгсэл болж буй олон улсын үнэлгээний давуу талыг Азийн улс орнуудад таниулж, туршлагаа хуваалцах, статистикийн үйл ажиллагаанд чанарын тогтолцоог нэвтрүүлэх, хэрэгжүүлэхэд оршиж буй аж.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж