Зарим БДК-ийн үнэт цаасны арилжаанд оролцох эрхийг хязгаарлалаа | News.MN

Зарим БДК-ийн үнэт цаасны арилжаанд оролцох эрхийг хязгаарлалаа

Хуучирсан мэдээ: 2014.10.01-нд нийтлэгдсэн

Зарим БДК-ийн үнэт цаасны арилжаанд оролцох эрхийг хязгаарлалаа

“Монголын Хөрөнгийн Бирж” ТӨХК-ийн ТУЗ-ийн 2014 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 2014/10 тоот шийдвэрийг хэрэгжүүлээгүй, Хамтран ажиллах гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж ажиллаагүй нэр бүхий 12 БДК-ийн арилжаанд оролцох эрхийг 2014 оны 10  дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн холбогдох журам болон гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлэх хүртэл хязгаарлалаа.
 
Дээрх 12 компани нь Монголын хөрөнгийн биржийн үнэт цаасны арилжаанд төдийлөн идэвхитэй оролцдоггүй, тодруулбал эдгээрээс 5 компани нь 2014 оны үнэт цаасны арилжаанд оролцож нийт арилжааны үнийн дүнгийн 1 хувьтай тэнцэх хэмжээний гүйлгээ хийсэн бол үлдэх 7 компани нь огт арилжаа хийгээгүй байдалтай байна.
 
Өнөөдрийн байдлаар 2013 оны гишүүнчлэлийн жилийн хураамжийг 59 БДК бүрэн төлсөн бол үүнээс 19 БДК хураамжийн илүү төлөлттэй байна.
 
Эх сурвалж: http://mse.mn

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж