”Аль-Каида” сүлжээгээр элсүүлэх ажилд оржээ

Хуучирсан мэдээ: 2010.07.04-нд нийтлэгдсэн

”Аль-Каида” сүлжээгээр элсүүлэх ажилд оржээ

Олон улсын "Аль-Каида" гэх алан хядагчдын байгууллага онлайн-сэтгүүлийг англи хэлээр гарган сурталчилгаа явуулж эхэлсэн байна. Мэргэжилтнүүд уг сүлжээгээр өөрсдийн талдаа санаа нэгтнүүдийг АНУ ба Европт элсүүлж магадгүй гэж үзлээ.
Нийтлэлийнх нь дунд байгаа “Ээжийнхээ гал тогоонд бөмбөг хий” гэсэн материалын эхэнд “Бид уншигч нартаа хандан өөрсдийн хувь нэмрийг оруулж, тайлбар, зөвлөгөө өгөхийг уриалж байна” гэж бичжээ.
Inspire нэртэй сэтгүүлийн редакциар Йемены салбар мөн одоо тэнд амьдарч байгаа АНУ-аас гаралтай, интернэтээр терроризмыг сурталчлагч Анвар аль-Аулаки ажиллаж байна.
Террористуудын онлайны идэвхийг судалдаг SITE гэх төвийнхөн Inspire сэтгүүлийн 67 хуудаснаас зөвхөн гурав нь элдэв үзэл сурталгүй гэнэ. "Аль-Каида" интернэт сурталчилгаа хийж эхэлсэн нь тус сүлжээ нисгэгчгүй онгоцны цохилтод ихээхэн хохирол амссан учир АНУ-аас хүмүүс эгнээндээ элсүүлэхийн төлөө тэмцэж эхэлсний гэрч болж байна.
“Энэ сэтгүүлийн зорилго нь АНУ болон Их Британи дахь  жихадистуудаа сэргээн дэмжих явдал” гэж ТТГ-ын офицер асан Брюс Ридель үзэж байна. Тагнуулын төв газрын дарга Леон Панетта саяхан мэдэгдэхдээ Афганистанд "Аль-Каида" сүлжээний 100 хүрэхгүй дайчид үлдсэн гэсэн билээ. “2001 оны есдүгээр сарын 11-нээс хойших АНУ-ын ажиллагааны явцад одоо "Аль-Каида" өмнө байгаагүй хэмжээнд суларсан Афганистанд 50-100 дайчид нь байгаа бусад нь Пакистаны уулархаг бүсийн хил орчимд нуугдаж байна” гэж  тэр хэлсэн юм.
Гэхдээ уг сүлжээний лидер Усама бин Ладен Пакистанд зугтан нуугдсанаас “түүний байгаа газрыг тогтооход хүнд байна” гэж ТТГ-ын дарга хэлээд бид тэднийг тэр нутаг орноос заавал хөөн гаргана. Үүний төлөө ажиллаж байна гэжээ.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж