Тайландын сагсчид хожлоо

Хуучирсан мэдээ: 2014.10.01-нд нийтлэгдсэн

Азийн зуны спортын XVII наадам БНСУ-ын Инчён хотод 12 дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр сагсан бөмбөгийн тэмцээний хагас шигшээ болон V, VII байруудын төлөөх тоглолтууд болж байна.

Энэ цагт эмэгтэйчүүдийн VII байрын төлөөх тоглолтод шалгараад байсан Монгол-Тайландын тоглолт боллоо. Тоглолтыг Тайландын сагсчид 74-59-ийн харьцаагаар илүүрхжээ. Ийнхүү Монгол Улсын эмэгтэй баг Азийн наадамд анх удаа оролцохдоо шилдэг наймд багтсан амжилтыг үзүүллээ.

Манай баг ХонгКонг, Казахстан, Непаль, Катар улсын багуудтай урьдчилсан шатанд өрсөлдсөн. Эндээс Казахстан, Непаль, Катарын багуудыг хожиж, Хонгконгт хожигдсоноор хэсгээ тэргүүлж, шөвгийн наймд өрсөлдөх эрхийг авсан юм. Азийн наадамд анх удаа оролцохдоо ганц хожил авах гэж ирсэн тэд гурван хожил авч түүхэн амжилтыг үзүүллээ.

VIII байр: Монгол

IX байр: Хонгконг

Х байр: Непаль (Балба)

XI байр: Катарын багууд шалгараад байна. Хагас шигшээд Япон, БНСУ, БНХАУ болон Тайваны багууд шалгарчээ.

Ч.БОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж