Онцгойрох зүйлгүй Онцгойгийнхон | News.MN

Онцгойрох зүйлгүй Онцгойгийнхон

Хуучирсан мэдээ: 2014.10.01-нд нийтлэгдсэн

Онцгойрох зүйлгүй Онцгойгийнхон

Онцгой гэж “онцгой” зүйлийг л хэлэх учиртай. Гэтэл өнөөдрийн байдлаар Монгол Улсын Онцгой байдлын ерөнхий газар “онцгой” байж чадахгүй нь. Чадахгүй байгааг нь олон жишээгээр илэрхийлж болох боловч хамгийн ойрын том жишээ бол өчигдөр “Шангрила” барилга дээр гарсан гал түймрийг нэрлэж болно. Нийтдээ 500 сая орчим ам.долларын хөрөнгөөр босч, бараг ашиглалтад өгөхөд бэлэн болчихсон байсан тус барилга дээр гарсан галыг манай онцгойгийнхон унтраасангүй. Шатаж болох бүх зүйл нь шатаж дуусаад гал өөрийн зөнгөөрөө унтарсан гэхэд болно. Учир нь манай онцгойгийнхны хэрэглэж байгаа сунадаг шат, усны хоолой нь ердөө л 35 метрийн өндөрт буюу 12 давхраас дээш давхарт гарсан галд хүрдэггүй юм байна.

Онцгой байдлын ерөнхий газрын дарга Т.Дуламдоржийн мэдэгдэж байгаагаар манай онцгойгийнхонд нэг ч нисдэг тэрэг байхгүй. Өдрөөс өдөрт тэнгэр баганадсан өндөр барилгууд сүндэрлэж байгаа энэ үед дээрх асуудал дээр анхаарал хандуулан ажиллаж, нисдэг тэрэг шаардлагатай орчин үеийн техник хэрэгслээр хангаж өгөхийг Шадар сайд Д.Тэрбишдагваас гуйсан ч дорвитой хариу өгөөгүй л байгаа аж.

Дэлхийн зах зээл дээр нисдэг тэрэгний үнэ ханш багтаамж, зориулалтаасаа шалтгаалаад харилцан адилгүй байдаг юм байна. Хамгийн орчин үеийн хөнгөн, 12 хүний багтаамжтай, эмнэлэг, цэргийн зориулалттай нисдэг тэрэг 7 сая гаруй ам.доллар байдаг бол гал унтраах, эмнэлэг, хайгуулын зориулалттай, долоон хүний багтаамжтай нь 4,2 сая ам.доллар байхад цэрэг цагдаагийн зориулалттай 40 хүний багтаамжтай нь 65 сая доллар байх жишээтэй. Эдгээрээс онцгой байдлынханд хамгийн тохиромжтой нь мэдээж гал унтраахад ашигладаг 4,2 сая долларын нисдэг тэрэг. Харин өнөөдрийн Монгол банкны ханшаар бол нэг доллар 1840 төгрөг байгаа гэхээр 4,2 сая доллар нь 7 тэрбум 728 сая төгрөг болж байна.

“Азийн цагаан дагина” нэртэй хогны уутыг өнгөрсөн жил 3,165 тэрбум төгрөгөөр тараасан бол энэ жил энэ хөрөнгө 4,6 тэрбум болж өссөн байна. Харин үүний оронд нэг нисдэг тэрэг худалдаж авсан бол улс эх орныххо олон тэрбумаар яригдах эд хөрөнгө, юугаар ч үнэлшгүй хүний амийг аварч болох байлаа. 

Сайн дураараа ууланд авирч яваад төөрсөн сайдаа аврахын тулд Зэвсэгт хүчний жанжин штабын “Ми-171 Е” загварын нисдэг тэрэг ашиглахдаа 11 сая төгрөг зарцуулсан байдаг юм билээ. Гэтэл өвлийн хүйтэнд өлгийтэй үрээ тэврээд мөстэй цуг урсаж одсон эхийг харсаар байгаад алдсан бол олон саяын хөрөнгө шатахыг мөн л “галын дөл өөдөө” гэсээр харж зогслоо. Хэдий болтол энэ чигээрээ байсаар байхыг, хэзээ нэг онцгой шиг онцгойтой болохыг одоогоор хэлэх дарга бүү хэл чөтгөр ч алга. Өмнө нь МИ-8 нисдэг тэргээр ой хээрийн түймэр унтраахаар гар нүцгэн явсан аврагчид амиа алдсан гашуун туршлага одоо хэр нь мартагдаагүй байхад онцгой салбарыг өөд нь татах сэтгэл алга уу. Дараагийн гамшигтай тулахад дахиад л ингэж суух уу?!

Д.БҮҮВЭЙ

 

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2014-10-01 124.158.78.108

Нисдэг тэрэг болон бусад орчин үеийн техник хэрэгсэл авах хөрөнгийг шийдэж өгөхгүй байгаа Засгийн газрын буруу Онцгойгийн жирийн албан хаагч ямар ч үед ажиллах чадвартай бэлтгэгдсэн байгаа, ганцхан техник хэрэгсэл дутагдаад байна

Avatar

Мөнхөө 2014-10-01 50.240.94.33

Энэ ч жаахан сэтгэлийн хөөрлөөрөө туучихсан нийтлэл болтой. Нисдэг тэрэг ч дээ тийм ч ашигтай эд биш, харин тухайн барилгад гал унтраах хоолой байсан уу, тэр нь ус шугамтай холбогдсон байсан уу гэдгийг мэдэх хэрэгтэй. Хэрвээ хоолой биш юм аа гэхэд шугам нь байсан бол онцгойгийнхон ядаж дотроос нь үзэх л байсан байхдаа.

Avatar

Ersdeltei 2014-10-01 128.205.48.9

iim ersdeltei, dotor ni ajillaj amidarch bolohoorgui barilga barij bsn bna shuu dee, ashiglaltand oroogui bsn ni yamai daa. odoonii buh barilga bugd shatmhai materialaar hiigdsen, ene tal deer arga hemjee avah tsga ni bolson bhaa

Avatar

z0chin 2014-10-01 202.179.13.174

tenegteed bgaach uls oron hogjie l gevel barilga barina za uy chi ger horoollin l nohor baih l doo hodoonii gar duugui bj hotin soyold suralts

Avatar

Ersdeltei 2014-10-01 128.205.48.9

iim ersdeltei, dotor ni ajillaj amidarch bolohoorgui barilga barij bsn bna shuu dee, ashiglaltand oroogui bsn ni yamai daa. odoonii buh barilga bugd shatmhai materialaar hiigdsen, ene tal deer arga hemjee avah tsga ni bolson bhaa

Avatar

Ersdeltei 2014-10-01 128.205.48.9

iim ersdeltei, dotor ni ajillaj amidarch bolohoorgui barilga barij bsn bna shuu dee, ashiglaltand oroogui bsn ni yamai daa. odoonii buh barilga bugd shatmhai materialaar hiigdsen, ene tal deer arga hemjee avah tsga ni bolson bhaa

Avatar

д тэмүүжин 2014-10-01 182.160.3.152

улсын мэдэлд байсан ганц нисдэг тэргийг их хурлын нэгэн гишүүн үнэг буудах гэж байгаад хөмрүүлээд газарт унагачихсан гээд хэвлэлээр зөндөө бичиж байсныг санаж байна. Шинэ нисдэг тэрэг авлаа гэж бодоход үнэг, чонын аванд их явах байх даа. Дараа нь тийм ч юм нь эвдэрчихсэн сэлбэг хүлээж байна, ийм ч юм нь гацчихсан гаднаас засварчин хүлээж байна гэх байх даа.

Avatar

зочин 2014-10-01 202.179.13.174

энэ их хурлын гишүүд манаайд хэрэг байхгүй бн эд нарт өгдөг цалингаараа нисдэг тэрэг авая

Avatar

д тэмүүжин 2014-10-01 182.160.3.152

эхлээд мөсөн арлыг татаад зогсоодог олстой болох хэрэгтэй байх. Нисдэг тэрэгч дээ мэдэхгүй, гал дарах усаа даахгүй доош унаад бас бөөн юм болох вий дээ, гончигийн сүмийн орой минь, ум мааний пад мий хум

Avatar

ard 2014-10-01 180.235.185.32

terbishdagva gej ter nuhur erusu ndd taalagddaggvi yum. harah tsarainii luivarchin hulgaich tsaraitai amisgaa. shadar said gesen alban tushaaliig ustgah erunhii saidin sanaachlagig demjij bgaa shv

Avatar

мөөгий 2014-10-01 150.129.143.164

ямар өчүүхэн сэтгэдэг хүмүүс вэ одоо баагийнууд бүгд нисдэг тэрэгтэй болоо биз дээ гал гараагүй өвчтөн байхгүй бол үнэг хөөж загасанд явж болно биз дээ мөнгийн төлж л чадаж байвал зүгээр зогсоож байсанаас нисвэл төлбөр нь хэрэг болно биз дээ харин наад онцгойгийнхон онцгой биш гэдэг чинь цэцэрлэг хүрэлцээгүй гэдэгтэй нэг сонсогдож байна

Avatar

Уншигч 2014-10-01 202.126.89.199

Мал минь миний төлсөн татварыг зүгээр цацахыг тэвчихгүй шүү

Avatar

ha ha ha 2014-10-01 150.129.143.228

Ter nisdeg tergiig chini darga nar ni jinhene choniin avdaa ashiglana daa

Avatar

Зочин 2014-10-01 202.131.226.194

Uneg huuj bgaad unagaajih blgui

Avatar

Зочин 2014-10-01 103.229.121.67

НИСДЭГ ТЭРЭГ АВЧ ӨГ

Avatar

Зочин 2014-10-01 103.229.121.67

НИСДЭГ ТЭРЭГ АВЧ ӨГ

Avatar

Зочин 2014-10-01 103.229.121.67

НИСДЭГ ТЭРЭГ АВЧ ӨГ

Avatar

Зочин 2014-10-01 103.229.121.67

Харин төрөөс төрсөн тэрбумтангууд тэр нисдэг тэргийг нь аваад өгчихгүй үнэн балиар байна даа. Муусайн юмнууд. Өөрсдөө галын аюулд орвол яах вэ???

Avatar

Зочин 2014-10-01 103.229.121.67

хүний амь нас эрсдээгүй, амжилттай аврах ажиллагаа хийсэн онцгойгийхондоо баярлалааа

Avatar

зочин 2014-10-01 103.229.123.109

маш харамсалтай хүний амь эрсдээгүй нь яамай даа галын дөл өөдөө гэдэг үг бий шүү

Avatar

Зочин 2014-10-01 202.70.42.186

онцгойгийн сайд байх үед нь нисдэг тэрэг нь унасан Отгонбаяраас л улс дээрэмдүүлсэн эд зүйлсээ одоо авах цаг нь болж дээ.

Avatar

Зочин 2014-10-01 112.72.13.180

haha sur sur yum bichne ain. avgainariin yavgan yaria shig yum bichihee bolmoor yum

Avatar

Зочин 2014-10-01 202.55.191.130

Oнцой байдлын албаны онцгой үүргийг биелүүлэх чадвар, чадамж, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, олон түмний амь нас эрүүл мэндийг хамгаалах бодлогыг боловсруулах сайжруулахад одоогийн болон өмнөх дарга нар нь юу ч хийгээгүй, олон сая төгрөг идэж байгаад л явдаг байх. Цаанаас ньч тийм бодлогоор хүмүүс тавьдаг байх. Яагаад гэвэл мэргэжлийн хүмүүсээ сонсдоггүй хэдэн мэргэжлийн бус хэдэн дарга нар ирж төрийн мөнгөөр мэргжлийн бус өөрийнхөө хамсаатнуудыг тэтгэж өөрийгөө халамжлуулж байгаад л явдаг шүү. Энэ уламжлал ямар засгийн үед арилах бол

Avatar

Зочин 2014-10-01 150.129.140.128

MCS-н улсад төлсөн татвар хэдэн арван сая доллар болох байх. Татварын мөнгөөр нисдэг тэрэг авахаа байя гэхэд уул уурхайгаас орж ирсэн хэдэн зуун сая доллар байсан уу байсан. Бүгдээрээ хувааж хусаад ***** болгоод жорлонд хаячихсан биз дээ. Одоо тэгээд юугаа нэхээд байгаа юм.

Avatar

zochin 2014-10-01 185.64.197.184

ontsgoigiinhon yamr baidald baigaag,er ni mongol ylsiin ayulgyu baidal yamr baigaag haryylsan bn daoo

Avatar

sain 2014-10-01 202.179.20.132

Sain ajillaad hunii amind hurgelgui untraaj chadsan ni MCS uuruu alban yosoor talarhal ilerhiilsen.Tedend bayar hurgii.!!! Nisdeg teregnii tuhaid jishee ni Terbishdagva 10 nisdeg teregnii mungu suuliin heden jild ulhun idej suudgiig ni bugd medej baigaasht. Archaagui huvalznuud

Avatar

Зочин 2014-10-01 119.40.97.125

sain l ajilasan bna lee shu delhiin tom ornuudad ch chadahgui zuil zondoo bdag ontsgoihond amjilt husie

Avatar

xuts 2014-10-01 202.131.235.2

Ard tumnii tatvariin mungu zavshsan bas neg gishuunii ner deer baiguulj baigaa xurungu l baigaa sain shataj baig burxan shiitgej baigaa baixgui yu daa naad barilgaas chini bi ,bid ,mongol chuud iluu unetei……

Avatar

Oorsdiinh n buruu 2014-10-01 103.9.90.82

Anhnaasaa galiin ayulgui baidlaa hangaj barihad ydiin

Avatar

zochin 2014-10-01 119.40.97.109

naasd ugee turiin deed tomchuudad heleech erguu garuudaa

Avatar

Зочин 2014-10-01 103.229.122.68

Шангрила шатаад харин бүр шаазан ваар шиг бат бөх болсон юм бишүү ккк

Avatar

Зочин 2014-10-01 122.201.17.110

Хайран бүтээн байгуулалт ….

Avatar

Хайран барилга 2014-10-01 206.75.247.226

Аюулгүй байдлын менежмент нь тийм ч сайн биш байна даа. Туслан гүйцэтгэгч нартаа ч олигтой сургалт, зөвлөгөө, хяналт тавьж чадахгүй бол гал гардаг.

Avatar

Зочин 2014-10-01 180.149.93.14

shangri-la.mn iinhen Ontsgoigiinhond gaigui mashin avaad ugchuuchee mash ih hurungiig chini shathaas avarlaa sh dee…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж