Бельгийн Нисэх хүчин Афганистаныг орхилоо

Хуучирсан мэдээ: 2014.10.01-нд нийтлэгдсэн

Бельгийн Нисэх хүчин Афганистаныг орхилоо

ИТАР-ТАСС/EPA/OLIVIER HOSLET

 

Бельгийн Нисэх хүчин Афганистанд Аюулгүй байдлыг хангах олон улсын хүчний ские (ИСАФ) бүрэлдүүнд байсан зургаан жилийн байлдааны ажиллагааг дуусгалаа гэж тус улсын Батлан хамгаалах яам мягмар гаригт мэдэгджээ.

 

"Бельгийн цэргийн бүх хүчин Афганистаныг орхин гарлаа” гэж уг мэдэгдэлд өгүүлжээ. Вант улсын түүхэнд хамгийн урт хугацааны цэргийн ажиллагаа нь энэ болсон байна.

 

Афганистанд зургаан Ф-16 сөнөөгч бөмбөгдөгч онгоцтой 300 цэргийн албан хаагчид алба хаав. Зургаан жилийн дотор тэд 6000 орчим байлдааны нислэг хийж, энэ хугацаанд Бельгийн тал ямар нэгэн хохирол амсаагүй байна. Энэ ажиллагааны нийт өртөг нь жилдээ 45 сая евро болж байжээ.

 

НАТО энэ оны эцэс гэхэд өөрийн цэргийн хүчээ Афганистанаас бүрэн гаргана. Одоо Афганистанд 40 мянган гадаадын цэрэг байгаа юм. Афганистаны  өнөөгийн энэ цэргийн ажиллагаа 13 жил үргэлжилж байна.  Энэ хугацаанд НАТО-гийн эвсэл “Талибан” хөдөлгөөний партизаны дайнтай Афганы байдлыг тогтворжуулж чадаагүй юм.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж