Тэтгэврийнхэнд хоёр сая баррель вискийг зориулна

Хуучирсан мэдээ: 2010.07.04-нд нийтлэгдсэн

Тэтгэврийнхэнд хоёр сая баррель вискийг зориулна

Дэлхийн томоохонд орох, Smirnoff ба Johnnie Walker брэндээрээ алдартай согтууруулах ундааны үйлдвэрлэгч Diageo 327 сая литр вискийг өөрийн тэтгэврийн сандаа шилжүүлэн одоо 862 сая фунт стерлинг болсон алдагдлаа нөхөх болсон тухай AFP мэдээлж байна. Компани тэтгэврийн сангийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй алдагдлыг нөхөх 10 жилийн гэрээ байгуулж чадлаа. Diageo бэлэн мөнгөөр 197 сая фунт стерлингийг төлөөд түншлэл байгуулан хадгалагдаж буй вискийг хөрөнгө болгон хадгалах гэнэ. Энэ шинэ бүтцээр жилдээ 25 сая фунтын орлого олох төлөвлөгөөтэй байна. Тэтгэврийн сан түншлэлд орох өөрийн хувийг Diageo компанид үлдсэн алдагдал ын хэмжээ ойролцоогоор 430 сая ам.доллар болох мөнгөөр зарах ёстой болж байна.
Diageo компанийн бараа дэлхийн 180 оронд зарагддаг. Johnnie Walker ба Smirnoff брэндээс гадна Baileys, J&B, Guinness зэрэг нэртэй бүтээгдэхүүн нь уг компанийнх юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж