“Порту” гайхалтай эргэн эрэлт хийж, хэсгээ тэргүүлж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2014.10.01-нд нийтлэгдсэн

“Порту” гайхалтай эргэн эрэлт хийж, хэсгээ тэргүүлж эхэллээ

Аваргуудын лигийн Н хэсгийн тоглолтууд өнгөрсөн шөнө боллоо. Энэ хэсэгт чансаа ойролцоо дөрвөн баг багтаад байгаа. Тэгвэл өнгөрсөн шөнө Украины “Шахтер” клуб талбай дээрээ Португалийн “Порту”-тай тулж, гайхалтай тоглолтын дараа хоёр баг тэнцжээ.

Тоглолтын 52 дахь минутад Алекс Тейшейра гоолдож, талбайн эзэд тэргүүлж эхэлсэн. Улмаар 85 дахь минутад Луис Адриано нэгийг нэмэв. Гэвч эцсийн мөчид буюу 89, 90 дэх минутад Жексон Мартинес хоёр гоол дараалан оруулж, багтаа нэг оноо авчирсан юм. Ингэснээр “Порту” хүснэгтийг тэргүүлж эхэллээ.

Тэгвэл нөгөө талд Беларусын “БАТЭ” клуб талбай дээрээ Испанийн “Атлетик” клубыг хүлээж авч, хожоод буцаалаа.  Бооцоо тавигчдын ихэнх нь тэднийг хожиж чадахгүй гэж байсан ч буруу гэдгийг нь нотолж, хүчтэй өрсөлдөгчөө 2:1-ээр буулгаж авсан. Тоглолтын 19 дэх минутад Поляков, 41 дэх минутад Карницкий гоолджээ. Харин зочдоос 45 дахь минутад Адурис нэгийг оруулсан байна.

Эх сурвалж: www.mminfo.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж