
Орос, Белорусь хоёр транзитийн асуудлаа цэгцлэв. Белорусийн нутгаар дамжин өнгөрөх Оросын байгалийн хийн транзитийн үнэ 100 км-т 1000 шоо/метр байгалийн хийн үнэ нь 1,88 ам.доллар болохоор бид «Газпромтай» тохиролцлоо гэж «Белтрансгазын» ерөнхий захирал Владимир Майоров мэдэгджээ.
“Одоо талууд өр төлбөрийн асуудлаа нэг мөр шийдэж байна.” Гэж тэр нэмэн хэллээ. Нэмэлт гэрээ нь Оросоос Белорусьт нийлүүлэх байгалийн хийн үнэнд нөлөөлөхгүй” гэж тэр онцолжээ.
Дамжуулан өнгөрөх хийн төлбөрийн үнийн асуудал өмнө нь хоёр орны хооронд үүсч “Газпром” өрөө нэхэхэд Белорусь тэднийг транзитийн төлбөрөө хийгээгүй гээд 260 сая ам.долларыг нэхсэн билээ. «Газпром» өрийг зөвшөөрөн хүлээгээд өмнөх гэрээгээр транзитийн 1000 шоо/метр хийн үнэ 1,45 ам.доллар байсан гээд зөвхөн 228 сая ам.долларыг өрөндөө төлжээ. Белорусь тхарин өөрийн гэрээгээр транзитийн үнэ нь 1,88 ам.доллар гээд дахин 32 сая долларыг шаардаж, өрөө өгөхгүй бол хийн байтугай нефтийн хоолойг хаана гэсэн байв. Газпром тийм зүйлийг гэрээнд хийхдээ байгалийн хийн дотоодын гүйлгээний бөөний үнийг 11,08 ам.доллар хүртэл нэмнэ гэсэн юм гэж шаардсанд Белорусь гэрээний нөхцлийг биелүүлэхээр болж нэмэлт мөнгөө ч авах болов.