MY FRAGRANCE EVENT-ээс хийсэн сурвалжлага

Хуучирсан мэдээ: 2014.10.01-нд нийтлэгдсэн

MY FRAGRANCE EVENT-ээс хийсэн сурвалжлага

Дэлхийн хамгийн тансаг сүрчгийг хэрэглэгчиддээ хүргэдэг “Бишрэлт Косметикс” болон “Үнэртэй усанд дурлагсдын клуб” хамтран “Миний тансаг сүрчиг” өдөрлөгийг Бишрэлт Их Дэлгүүрийн Beauty Gallery-д өнгөрсөн Баасан гарагт зохион байгууллаа.  

Уг өдөрлөгт 47,000 гаруй гишүүдтэй “Үнэртэй усанд дурлагсдын клуб”-ын төлөөлөгчид болон сүрчгэнд дуртай, хайртай зочид хүсэл сонирхлоороо нэгдэн ирж оролцсоноороо онцлогтой байсан юм. 

Бишрэлт Косметикс нь дэлхийн алдарт гоо сайхан, нүүр будалт, тансаг сүрчигнүүдийг хэрэглэгчиддээ хүргэхийн ялдамд дэлхий даяар нээлтээ хийж буй шинэ сүрчигнүүдийг ч гэсэн цаг алдалгүй хүргэж чаддаг гэдгээрээ хэрэглэгчдээсээ өндөр үнэлэлт авдаг юм. Энэ удаад ч гэсэн 

• Загварын ертөнцийн амьд домог Кarl Lagerfeld

• Бүсгүйчүүдийн мөрөөдлийн Repetto,

• Эрчүүдийн эр зориг, хүч чадлын илэрхийлэл Ferrari

• Дахин давтагдашгүй Van Cleef&Arpels зэрэг брэндийн тансаг шинэ сүрчигнүүдийг

Монголдоо анхлан танилцуулсан ба Burberry брэндийн MY BURBERRY, Montblanc брэндийн EMBLEM сүрчигнүүд мөн 9-р сард дэлхий даяар нээлтээ хийж байгааг Монголын сүрчгэнд дурлагсадтайгаа хамтдаа угтан авлаа. 

Мөн түүнчлэн энэхүү үдэш Японы алдарт Iichiko bar дарсаар сүрчгэнд дурлагсдаа дайлж, төгөлдөр хуурын амьд тоглолтоор сонгодог аялгууг өргөн барьсан нь тансаг сүрчигний тансаг мэдрэмжийг амилуулсан гэлтэй гайхалтай үдэш болж өнгөрлөө. 

Тансаг сүрчигний үдшээр ирсэн зочиддоо шинэ сүрчигний дээжээс бэлэглэж, Азтай худалдан авагчиддаа Burberry брэндийн нэрийн бэлэг бэлэглэн олон олон сюрпризүүдээр хэрэглэгчиддээ бэлэг барьсан юм. Үдэшлэгийн төгсгөлд “Үнэртэй усанд дурлагсдын клуб”-ээс калиграф үсгээр “Миний шинэлэг үнэртэн” гэж бичсэн дурсгалын зүйлийг Бишрэлт Косметиксын хамт олонд гардуулсан нь үдэшлэгийн уур амьсгалыг улам халуун дотно болгож, цаашдаа улам олон шинэ сайхан зүйлсийг санаачлан зохион байгуулах урам талархалыг хүлээсэн сайхан үйл явдал боллоо. 

Эрхэм та ч гэсэн энэхүү үдшээр танилцуулагдсан шинэ сүрчигнүүдээс сонголтоо хийхийг хүсвэл өөрт аль ойр Бишрэлт Косметиксын салбаруудыг зорих боломжтой. Таныг илэрхийлэх тансаг шинэ сүрчгээ Бишрэлт Косметиксоос.

Хаяг: Тэнгис кино театрын чанх урд Бишрэлт Их Дэлгүүр 

Утас: 7012-8977 

Бишрэлт Косметиксын салбарууд: 

•    Скай Их дэлгүүр 1 давхарт

•    УИД 1 давхарт

•    Зайсан Оргил шилтгээн 1 давхарт

•    Улаанбаатар их дэлгүүр 1 давхарт

•    Encanto худалдааны төв

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж