Засаг дарга Лондон хотод албан айлчлал хийж байна | News.MN

Засаг дарга Лондон хотод албан айлчлал хийж байна

Хуучирсан мэдээ: 2014.10.01-нд нийтлэгдсэн

Засаг дарга Лондон хотод албан айлчлал хийж байна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захрагч Э.Бат-Үүл ИБУИНВУ-ын Лондон хотод албан айлчлал хийж байна. Айлчлалын үеэр Лондон хотын дарга Борис Жонсон, Лондон хотын санхүүгийн дүүрэг Сити Лондонгийн Лорд Захирагч Фиона Вүүльф, Европын сэргээн босголтын банк, Лондогийн хөрөнгийн бирж болон бусад бизнес, санхүүгийн байгууллагуудын удирдлагуудтай уулзаж, Монгол Английн бизнес форумд оролцсон байна. Форумын үеэр Улаанбаатар хотыг хөгжүүлэх алсын хараа, чиг зорилтын хүрээнд төлөвлөж байгаа болон хийж буй ажил төслүүдийн талаар танилцуулсан байна. Мөн эдгээр төсөл хөтөлбөрүүдийг цаашид хэрхэн хэрэгжүүлэх, хамтран ажиллах ямар боломж байгаа талаар харилцан санал солилцлоо.

Лондон хотын дарга ноён Борис Жонсонтой уулзсан уулзалтаар Галын аюулаас урьдчилан сэргийлэх, иргэдийн эрүүл аюулгүй байдлыг хангах, Улаанбаатар хотыг бүс нутагтаа аялал жуулчлалын төв болгох ажлын хүрээнд Лондон хотын туршлагыг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах боломжтойг дурдсан байна. Мөн айлчлалын хүрээнд Улаанбаатар хотод Олон улсын санхүүгийн төвтэй болох асуудлаар СитиЮКэй санхүүгийн байгууллага болон Лондон хотын санхүүгийн дүүрэг Сити Лондонгийн Лорд захирагчтай уулзсан бөгөөд цаашид энэ асуудалд тулгуурлан хоёр хотын харилцааг санхүүгийн салбарт өргөжүүлэх талаар мэдээлэл солилцлоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

АРД 2014-10-01 150.129.143.140

өмхий буриад яг чухам юу хийсэн юм бэ? ард түмий газрыг төрсөн хүүдээ өгч, дундаас нь цэвэр 300 саяын ашиг хийсэн………….чи тэгээд эрүүл нийгэмд, утаагүй тоосгүй уб-рт амьдарч байгаа юм уу????тэгвэл чи энэ цагийн энэ төрийн новшнуудын бөгсийг л долоож баасыг нь идэж яваа амьтан байна л даа одоо цагт нохой хүртэл ***** идэхээ байсан шүү дээ!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

Avatar

Ard neriig avah erhgui joomd 2014-10-01 150.129.141.17

ataarhaj uhenuu chi Manii mangar l baina bichsen hev mayg chini chinii hen blohiig haruulj baina chi bol hen ch bish yu ch bish joom

Avatar

д тэмүүжин 2014-10-01 182.160.4.250

Үүл дарга үйл хийж байна шүү. Өмнөх дарга нар хятад, солонгосоос хэтэрдэггүй байвөө.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж