Мобиком Корпорацийн хамт олноороо цусны донор боллоо

Хуучирсан мэдээ: 2014.10.01-нд нийтлэгдсэн

Мобиком Корпорацийн хамт олноороо цусны донор боллоо

2014 оны 10 дугаар сарын 01 –  Нийгмийн хариуцлагыг дээдлэгч, Монгол Улсын харилцаа холбооны тэргүүлэгч оператор Мобиком Корпораци нь Монгол Улсад дутагдалтай байдаг цусны нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор хамт олноороо цусны донор боллоо.

Энэхүү үйл ажиллагааг Цус сэлбэлт судлалын үндэсний төвтэй хамтран “Зүрх бүхний төлөө амьдрал хайрлая” уриан дор зохион байгуулж байна. Аливаа улс орны нийт хүн амын 3 хувь нь байнгын цусны донор байж хэмээн тухайн орны цусны нөөцийг хангалттай гэж үздэг байна. Гэвч манай орны хувьд энэ үзүүлэлт 1 хувьд ч хүрдэггүй. Иймд Монгол Улс нь байнгын цусны дутагдалд байдаг.

Мобиком Корпораци нь нийт 1500 орчим ажилтантай бөгөөд эдгээрийн ихэнх нь залуучууд байдаг. Компанийн зүгээс ажилчдынхаа эрүүл мэндэд онцгой анхааран, жил бүр эрүүл мэндийн цогц шинжилгээнд хамруулдаг билээ. Манай хамт олон эрдэнэт хүний амийг аврахад зайлшгүй шаардлагатай цусны нөөцийг нэмэгдүүлэх үйлсэд бусад байгууллага, иргэдийг уриалан энэхүү үйл ажиллагаанд идэвхтэй оролцлоо.

Мөн өдөрлөгийн үеэр Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн Чих, Хамар хойлойн өвчлөл судлалын тэнхимтэй хамтран ажилчиддаа зориулан чих, хамар, хоолойн үзлэгийг үнэгүй хийлээ.

Мобиком Корпорацийн тухай

Мобиком Корпораци нь 1996 онд үйл ажиллагаагаа эхлүүлсэн цагаасаа хойш Монгол Улсад амин чухал харилцаа холбооны үйлчилгээ үзүүлж, улс орны эдийн засгийн хөгжлийн шинэ гарцуудыг нээсээр ирсэн билээ.

Мобиком Корпораци нь Монгол орон даяар үйл ажиллагаа явуулж буй өөрийн 64 салбар нэгж, 2200 гэрээт борлуулагч болон 10,000 гаруй хөдөлгөөнт борлуулагчдаараа дамжуулан, Монгол Улсын хүн амын тал хувийн харилцаа холбооны хэрэгцээ шаардлагыг бүрэн ханган ажиллаж байна. Манай компани нь 2014 оны хоёрдугаар хагаст 10 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг дэд бүтцийг бэхжүүлэх чиглэлээр хийж, хэрэглэгчиддээ хамгийн сайн харилцаа холбооны үйлчилгээг хүргэхээр төлөвлөж байна.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж