Lil Wayne дахин шоронд суухаар болов

Хуучирсан мэдээ: 2010.07.04-нд нийтлэгдсэн

Lil Wayne дахин шоронд суухаар болов

Реппер Lil Wayne хууль бусаар зэвсэг хадгалсан хэргээр нэг жилийн хугацааг шоронд өнгөрүүлээд саяхан суллагдсан. Харамсалтай нь тэрбээр дахин хэрэгт орооцолдож, шоронд гурван жил суух ял авлаа. Тэрбээр өнгөрсөн зургадугаар сарын 18-нд сэтгэцэд нөлөөлж, мансууруулах үйлчилгээ бүхий эм худалдаж байгаад баригдсан байна. Мөн тэрбээр нилээд хэмжээний мансууруулах бодис гэртээ хадгалж байсан нь тогтоогджээ. Lil Wayne шоронд хоригдож байх хугацаандаа блог хөтлөн, буруу хэрэг хийсэндээ харамсаж буй тухайгаа бичиж, зөв хүн болоод эндээс гарна хэмээн фэнүүддээ амалж байсан ч гарч ирээд удаагүй байхдаа ийнхүү хэрэг хийн, дахин хоригдохоор боллоо.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж