Азийн зуны спортын XVII наадам БНСУ-ын Инчён хотод 11 дэх өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр боксын тэмцээний медалийн төлөөх шийдвэрлэх тоглолтууд боллоо.
Монголын баг тамирчдаас долоон боксчин рингэнд гарахаас хамгийн эхэнд хүрэл медалийн болзол хангаад байсан М.Нандинцэцэг тулалдлаа.
Эмэгтэйчүүдийн 51 кг-ын жинд ОУХМ Мягмардуламын Нандинцэцэг мөнгөн медалийн төлөө Казахстаны боксчин Шекербековатай тулалдаж, 0:3 (37:39, 37:39, 36:40) онооны харьцаагаар ялагдлаа.
Эрэгтэйчүүдийн 49 кг-д Г.Ган-Эрдэнэ, 56 кг-д Гавьяат тамирчин Н.Төгсцогт, 64 кг-д Б.Чинзориг, 75 кг-д Н.Шинэбаяр болон 91 кг-д Д.Отгонбаяр, +91 кг-д Б.Энхбаяр нар хүрэл медалийн төлөө тулалдсан боловч ялагдлаа.
56 кг-д өрсөлдсөн Монгол Улсын Гавьяат тамирчин Н.Төгсцогт БНСУ-ын боксчин Хам Сангмюнгтай тулалдаж, 0:3 (28:29, 28:29, 28:29) онооны харьцаагаар ялагдсан. Энэ тулааны туршид манай тамирчин илт давуу тоглосон ч шүүгчид БНСУ-ын тамирчинд ялалт өгсөн юм.
Монголын багийн ахлагч Б.Бат-Эрдэнэ болон МҮОХ-ны удирдлагууд шүүлтийг шударга бус явуулсан талаар гомдол гаргаж, эсэргүүцэл /протест/ бичсэний дагуу Зохион байгуулах хорооноос хариу өгч, бичлэгийг үзээд, гомдлыг хүлээж авах боломжгүй гэж үзсэнээ танилцуулж, шүүгчдийн шийдвэрийг хэвээр үлдээлээ.
Ингэснээр өнөөдөр Азийн наадмын хүрэл медалийн төлөө зургаа боксчин тулалдсан ч бүгд ялагдлаа. Харин эмэгтэйчүүдийн 51 кг-ын жинд М.Нандинцэцэг хүрэл медаль хүртэж, Монголын баг тамирчид одоогоор 4 алт, 4 мөнгө, 11 хүрэл, нийт 19 медаль хүртсэн амжилтаар 45 улсаас 14-р байрт бичигдэж байна.
Боксын баг тамирчдаас 60 кг-ын жинд Д.Отгондалай хүрэл медалийн болзол хангаад байгаа бөгөөд тэрээр мөнгөн медалийн төлөө Японы тамирчин Сатоши Шимизүтэй аравдугаар сарын 2-нд тулалдах юм.
19.50 цаг.
64 кг-д Б.Чинзориг Японы Кавачид 1:2 (9:10, 10:9, 9:10) онооны харьцаагаар ялагдаж, тэмцээнээ өндөрлүүллээ. Японы тамирчин Кавачигийн хувьд Азийн наадмын хүрэл медалийн болзол хангаж, мөнгөн медалийн төлөө тулалдахаар шалгарлаа.
18.43 цаг.
49 кг-д Г.Ган-Эрдэнэ Киргизийн боксчин Турат Осмоновтой тулалдаж, 0:3 (28:29, 28:29, 28:29) онооны харьцаагаар ялагдлаа. Киргизийн боксчин Осмонов Азийн наадмын хүрэл медалийн болзол хангаж, мөнгөн медалийн төлөө тулалдахаар шалгарлаа.
ОУХМ Г.Ган-Эрдэнэ эхний тойрогт гоц мөргөж, Тайландын боксчин Танес Онжунтагыг 3:0 (30:27, 30:27, 29:28)-ын харьцаагаар ялж, шөвгийн наймд шалгараад байсан. Өнөөдөр тэрээр хүрэл медалийн төлөөх тоглолтод Киргизийн Турат Осмоновод ялагдаж, тэмцээнээ дуусгалаа.
16.58 цаг.
Эрэгтэйчүүдийн 56 кг-д өрсөлдсөн Монгол Улсын Гавьяат тамирчин Н.Төгсцогт БНСУ-ын боксчин Хам Сангмюнгтай тулалдаж, 0:3 (28:29, 28:29, 28:29) онооны харьцаагаар ялагдсан. Энэ тулааны туршид манай тамирчин илт давуу тоглосон ч шүүгчид БНСУ-ын тамирчинд ялалт өгсөн юм.
Монголын багийн ахлагч Б.Бат-Эрдэнэ болон МҮОХ-ны удирдлагууд шүүлтийг шударга бус явуулсан талаар гомдол гаргаж, эсэргүүцэл /протест/ бичсэний дагуу Зохион байгуулах хорооноос дөнгөж сая хариу өгч, бичлэгийг үзээд, гомдлыг хүлээж авах боломжгүй гэж үзсэнээ танилцуулж, шүүгчдийн шийдвэрийг хэвээр үлдээлээ.
AIBA-гийн шинэ дүрмэнд протест бичихийг хориглоогүй бөгөөд рингений шүүгч тулааныг шударга бус шүүсэн гэж үзвэл протест бичиж болох ажээ.
14.49 цаг.
Эрэгтэйчүүдийн 56 кг-д өрсөлдөж буй Монгол Улсын Гавьяат тамирчин Н.Төгсцогт БНСУ-ын боксчин Хам Сангмюнгтай тулалдаж, 0:3 (28:29, 28:29, 28:29) онооны харьцаагаар ялагдлаа. БНСУ-ын тамирчин Хам Сангмюнгийн хувьд хүрэл медалийн болзол хангаж, мөнгөн медалийн төлөө тулалдахаар шалгарлаа.
56 кг-д өрсөлдсөн Гавьяат тамирчин Н.Төгсцогт эхний тойрогт гоц мөргөж, Туркменистаны боксчин Мередовыг 3:0-оор (30:25, 29:27, 30:25) илт илүүрхэж, ялаад байсан бөгөөд хүрэл медалийн төлөө эзэн орны тамирчинд ялагдлаа. БНСУ-ын боксчин манай тамирчинг гурван үеийн турш нэг оноогоор илүүрхжээ.
Манай тамирчдаас эрэгтэйчүүдийн 49 кг-д Г.Ган-Эрдэнэ, 64 кг-д Б.Чинзориг, 75 кг-д Н.Шинэбаяр, 91 кг-д Д.Отгонбаяр нар рингэнд гарна.
Нэмэлт: 16.30 цаг:
Тоглолтын шүүлтийг эргэн харах болсон тул хэсэг хугацааны дараа дүн гарах юм. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү.
Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү.
13.13 цаг.
Өнөөдөр Монголын баг тамирчдаас боксын долоон тамирчин рингэнд гарахаас хамгийн эхэнд хүрэл медалийн болзол хангаад байгаа М.Нандинцэцэг тулалдлаа.
Боксын эмэгтэйчүүдийн 51 кг-ын жинд ОУХМ Мягмардуламын Нандинцэцэг мөнгөн медалийн төлөө Казахстаны боксчин Шекербековатай тулалдаж, 0:3 (37:39, 37:39, 36:40) онооны харьцаагаар ялагдлаа. Казахстаны боксчны хувьд мөнгөн медалийн болзол хангаж, алтан медалийн төлөө тулалдахаар шалгарсан бол манай тамирчин Азийн наадмын хүрэл медаль хүртлээ.
ОУХМ Мягмардуламын Нандинцэцэг эхний тулаанд Непал буюу Балбын Мину Гурунг ялж, шөвгийн наймд шалгарсан бөгөөд Шри Ланкын боксчин Калухат Эранди Жимханиг хожиж, хүрэл медалийн болзол хангасан. Азийн наадмын мөнгөн медалийн төлөө Казахстаны боксчин Шекербековатай тулалдсан боловч ялагдлаа.
Гэрэл зургийг Б.ХАРЦАГА.
Одоо эрэгтэй зургаан тамирчин рингэнд гарах бөгөөд тэд бүгд хүрэл медалийн төлөө тулалдана. Эрэгтэй тулаан энэ цагт эхлээд байгаа бөгөөд гурван тулааны дараа 56 кг-д Гавьяат тамирчин Н.Төгсцогт, 12-т Б.Энхбаяр, 16-д Г.Ган-Эрдэнэ, 22-т Б.Чинзориг, 26-д Н.Шинэбаяр, 27-д Д.Отгонбаяр нар рингенд гарах юм.
Тоглолтыг ETV телевиз болон http://mass.mn/live шууд дамжуулж байна.
07.46 цаг.
Боксын тэмцээн Улаанбаатарын цагаар 13.00 цагаас эхэлнэ.
Азийн зуны спортын XVII наадам БНСУ-ын Инчён хотод 11 дэх өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр Монголын баг тамирчдаас боксын долоон тамирчин рингэнд гарна. Эрэгтэй зургаа, эмэгтэй нэг тамирчин тулалдах юм.
Боксын эмэгтэйчүүдийн 51 кг-ын жинд ОУХМ Мягмардуламын Нандинцэцэг хүрэл медалийн болзол хангаад байгаа бөгөөд тэрээр Казахстаны боксчин Шекербековатай мөнгөн медалийн төлөө тулалдана. Түүний араас эрэгтэй зургаан тамирчин өрсөлдөнө.
Эрэгтэйчүүдийн 49 кг-д Г.Ган-Эрдэнэ, 56 кг-д Гавьяат тамирчин Н.Төгсцогт, 64 кг-д Б.Чинзориг, 75 кг-д Н.Шинэбаяр болон 91 кг-д Д.Отгонбаяр, +91 кг-д Б.Энхбаяр нар бүгд хүрэл медалийн төлөө тулалдана.
Тэдний хуваарийг танилцуулья. 8-д Н.Төгсцогт, 12-т Б.Энхбаяр, 16-д Г.Ган-Эрдэнэ, 22-т Б.Чинзориг, 26-д Н.Шинэбаяр, 27-д Д.Отгонбаяр нар рингэнд гарах юм.
Азийн наадмын бусад төрлийн тэмцээнийг http://cricfree.tv-с үзнэ үү.
Азийн наадмын мэдээллийг Азийн наадам: Инчён-2014 цэсэнд ЭНД ДАРЖ авна уу.
Ч.БОЛОРЧУЛУУН