БНСУ-ын Инчёон хотод үргэлжилж байгаа Азийн зуны ХҮII спортын наадмын сонгомол барилдааны тэмцээн өнөөдөр эхэллээ. Манай улсаас “Алдар” спорт хорооны тамирчин, Азийн өсвөрийн аварга П.Эрдэнэбилэг 59 кг-ын жинд өрсөлдөж, нэгдүгээр тойрогт Өмнөд Солонгосын бөх Ён Жин Кимтэй таарч 4:12 онооны харьцаагаар ялагдлаа. БНСУ-ын бөх дараагийн тойрогт Японы бөхөд ялагдсанаар манай бөхөд дагах барилдаан гаралгүй тэмцээнээ дуусгалаа.
Инчёнд ажиллаж буй Монголын спортын сэтгүүлчдийн холбооноос мэдээлэв.