Азийн зуны спортын XVII наадам БНСУ-ын Инчён хотод 11 дэх өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр боксын тэмцээний медалийн төлөөх тоглолтууд үргэлжилж байна.
49 кг-д Г.Ган-Эрдэнэ Киргизийн боксчин Турат Осмоновтой тулалдаж, 0:3 (28:29, 28:29, 28:29) онооны харьцаагаар ялагдлаа. Киргизийн боксчин Осмонов Азийн наадмын хүрэл медалийн болзол хангаж, мөнгөн медалийн төлөө тулалдахаар шалгарлаа.
ОУХМ Г.Ган-Эрдэнэ эхний тойрогт гоц мөргөж, Тайландын боксчин Танес Онжунтагыг 3:0 (30:27, 30:27, 29:28)-ын харьцаагаар ялж, шөвгийн наймд шалгараад байсан. Өнөөдөр тэрээр хүрэл медалийн төлөөх тоглолтод Киргизийн Турат Осмоновод ялагдаж, тэмцээнээ дуусгалаа.
Одоо манай боксчдоос 64 кг-д Б.Чинзориг, 75 кг-д Н.Шинэбаяр, 91 кг-д Д.Отгонбаяр нар рингенд гарах юм.
Б.Чинзориг нэг тоглолтын дараа рингенд гарах юм.
Азийн наадмын бусад төрлийн тэмцээнийг http://cricfree.tv-с үзнэ үү.
Азийн наадмын мэдээллийг Азийн наадам: Инчён-2014 цэсэнд ЭНД ДАРЖ авна уу.
Ч.БОЛ