Биокомбинатын захирал Б.Баттогтохыг Төрийн өмчийн хорооноос хууль бусаар ажлаас чөлөөлсөн болохыг Дүүргийн Иргэний Хэргийн Анхан шатны I шүүхэд өнөөдөр хэлэлцэж тогтоожээ. Иймээс Б.Баттогтохыг Биокомбинатын захирлын үүрэгт ажилд нь эргүүлэн томилсон шийдвэр гаргасан байна.
Төрийн өмчийн хороо нь Б.Баттогтохыг ҮХААЯ-ны дотоод аудитын шалгалтын дүгнэлтийг үндэслэн ажлаас нь чөлөөсөн бөгөөд энэ дагуу АТГ-аас шалгаад аудитын дүгнэлт үндэслэлгүй гарсныг тогтоосон байна.
Д.ЖАРГАЛ