Банкуудад ам.доллар, юань нийлүүлэв

Хуучирсан мэдээ: 2014.09.30-нд нийтлэгдсэн

Банкуудад ам.доллар, юань нийлүүлэв

Монголбанк өнөөдөр /есдүгээр сарын 30/ хуваарь ёсоор гадаад валютын дуудлага худалдааг зохион байгууллаа. Дуудлага худалдаагаар банкууд 21.2 сая ам.долларыг 1838.00-1842.55 төгрөгийн ханшаар, 133.0 сая юанийг  299.0-300.10 төгрөгийн ханшаар тус тус худалдан авах санал ирүүлсэн байна. Эдгээр саналуудыг Монголбанк нягталж үзээд 1841.00 төгрөгийн хаалтын ханшаар 9.0 сая ам.доллар, 299.51 төгрөгийн хаалтын ханшаар 67.0 сая юанийг тус тус худалджээ.

Харин өнөөдрийн своп, форвард хэлцлээр банкууд 45.5 сая ам.долларын үнийн дүнтэй төгрөгийн своп хэлцэл, 50.0 сая ам.долларын дүнтэй ам.долларын своп хэлцэл хийсэн байна.

Гадаад валютын дуудлага худалдаа нь валютын дотоодын зах зээлийн үйл ажиллагааг ил тод, нээлттэй явуулах, үр ашгийг нэмэгдүүлэх, төгрөгийн ханшийг тогтвортой байлгах зорилготойгоор Монголбанкнаас авч буй нэгэн арга хэмжээ ажээ. Гадаад худалдааны валют худалдааг ийнхүү долоон хоног бүрийн мягмар, пүрэв гарагт зохион байгуулдаг бөгөөд үүнд зөвхөн Монгол Улсад банкны үйл ажиллагаа эрхэлдэг банкууд оролцдог байна.

Б.МИШЭЭЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж