Энэтхэг тэрбумтан хөрөнгөө хандивлав

Хуучирсан мэдээ: 2014.09.30-нд нийтлэгдсэн

Энэтхэг тэрбумтан хөрөнгөө хандивлав

 

Энэтхэгийн нэртэй долларын тэрбумтан бөгөөд Британийн Vedanta Resources корпорацийн эзэн Анил Агарвал бараг бүх өөрийн хөрөнгийг буяны ажилд зориулахаар шийдсэн тухай The Financial Times мэдээлэв. “Бид босгосон хөрөнгө нийгмийн сайн сайханд зориулагдан буцах ёстой. Амьдрал бол зөвхөн баян чинээлэг байхыг хэлэхгүй” хэмээн тэрбумтан үзэж байна.

 

Тэр болон түүний гэр бүл өөрсдийн хөрөнгийн 75 хувийг буяны  трастад байрлуулахаар шийдлээ гэж Агарвал хэлэв. Тэрбумтны хөрөнгийг Forbes сэтгүүл $3,5 тэрбум доллар гэж үнэлсэн ба тэрээр Энэтхэгийн баячуудын жагсаалтын 24-т бичигддэг.

 

Харин Агарвал өөрийн Vedanta компанийнхаа хяналтыг  өгсөн эсэх нь тодорхойгүй. Компанийн 70 хувь нь түүний мэдлийнх бөгөөд зах зээлийн үнэлгээ нь 2,6 тэрбум фунт стерлинг ажээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж