Хотын залууст зориулсан нэгэн сонирхолтой партиг MNG Event-ийн зүгээс зохион байгуулах гэж байна. Тодруулбал дэлхийн томоохон фестивалд өөрийн зохиосон аянуудаараа оролцдог Испани DJ Cigomatic анх удаа Улаанбаатар хотод ирж их хотын залуус та бүхэнд дэлхийн хэмнэлийг мэдрүүлэхээр болжээ. CIGOMATIC нь 20 жил ELECTRO болон TECHNO чиглэлээр уран бүтээл туурвиж буй аж.
Тэрээр Улаанбаатар хотын iLOFT Function House-д аравдугаар сарын 3-ны баасан гаригт 22 цагаас томоохон фестивалиудад зориулан бэлдсэн хэмнэлээ толилуулах гэнэ.
Б.БАТ