“Дэлхийн хотуудын төрх”-тэй танилцана

Хуучирсан мэдээ: 2014.09.30-нд нийтлэгдсэн

“Дэлхийн хотуудын төрх”-тэй танилцана

“Blue moon” арт галерейгаас уран бүтээлчдийг дэмжих, тэдний идэвхийг нэмэгдүүлэх, урлагаар дамжуулж хүмүүсийн гоо сайханы таашаалыг хөгжүүлэх, Монголын дүрслэх уран бүтээлчдийг дэлхий нийтэд таниулах, шинэ залуу авьяслаг уран бүтээлчдийг дэмжих зорилгын хүрээнд дүрслэх урлагийн төрлүүдээр төрөлжүүлсэн үзэсгэлэн, сэдэвт үзэсгэлэнг уран бүтээлчдийн дунд тогтмол зохион байгуулж таван зуу гаруй уран бүтээлчдийг өнгөрсөн хугацаанд хамруулж чаджээ.

Энэ удаагийн сэдэвт үзэсгэлэнгээ “Дэлхийн хотуудын төрх” нэртэйгээр эрэх аравдугаар сарын сүүлээр зохион байгуулах гэж байгаа гэнэ.

Одоогийн байдлаар “Blue moon” арт галерейн зүгээс тус үзэсгэлэнгийнхээ хугацааг зарлаагүй байгаа бөгөөд тун удахгүй дүрслэх урлаг сонирхогчдодоо зориулан олон сонирхолтой хотуудтай таниулцуулах юм байна.

Э.ТЭКҮ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж