Шангрила зочид буудлын барилгад гарсан гал “дайнд хөөрөгсөд” -ийн сэтгэлийг хэсэгтээ хөөргөөд амжлаа. Галын үнс нурам бууж дууссан ч тэдний хөөрөл буугаагүй л байгаа. Баясч хөөрөөд, тавлаж, доромжлоод байх зүйл даанч үгүй. Үүний ард олон хүний хөлс хөдөлмөр үнэгүйдэж, эд мөнгөөрөө, мөн хөөрөгсдийн буянаар сэтгэл санаагаараа дахин хохирч, доромжлуулах нь бололтой.
Тун удахгүй зарим “мэрэгч” /мэргэч/ нар маань энэ ослыг бурхны гэсгээл шийтгэл хэмээн бардамнах биз. Галын дүгнэлт гарах нь байтугай комисс нь ажлаа хийж эхлээ ч үгүй байхад олон хүн хэдийн дүгнэлтээ гаргачихсан, түүнийгээ бусдад ярьцгааж буруутанг олчихсон баалсаар. Барилга паркын хашаан дотор шатсан учраас зөвдөх, энд барилга барьсныхаа төлөө буруудах юм гэнэ. Ийн хөрөнгө оруулалт хийж, мөнгө босгож, бүтээн байгуулалт хийсэн хүмүүс ч буруутнуудаар цоллуулж эхлэв.
Ядаж дэлхийн өндөр хөгжилтэй орны хотуудад байдаг сүлжээ зочид буудал нийслэлд маань өнгө нэмж байвал аятай л байхсан. Шүүмжилж, буруутгаж өширхөж, хардаж, юу ч бүтээж гийгүүлээгүй хэрнээ татвар төлөгч, ажил олгогч, бүтээгч хэсгээ доромжлолын үнс нурмаар булсаар…
Б.ШАРХҮҮ