Азийн зуны спортын XVII наадам БНСУ-ын Инчён хотод 11 дэх өдрөө үргэлжилж байна. Энэ өдөр боксын медалийн төлөөх тоглолтууд үргэлжилж байна.
Эрэгтэйчүүдийн 56 кг-д өрсөлдөж буй Монгол Улсын Гавьяат тамирчин Н.Төгсцогт БНСУ-ын боксчин Хам Сангмюнгтай тулалдаж, 0:3 (28:29, 28:29, 28:29) онооны харьцаагаар ялагдлаа. БНСУ-ын тамирчин Хам Сангмюнгийн хувьд хүрэл медалийн болзол хангаж, мөнгөн медалийн төлөө тулалдахаар шалгарлаа.
56 кг-д өрсөлдсөн Гавьяат тамирчин Н.Төгсцогт эхний тойрогт гоц мөргөж, Туркменистаны боксчин Мередовыг 3:0-оор (30:25, 29:27, 30:25) илт илүүрхэж, ялаад байсан бөгөөд хүрэл медалийн төлөө эзэн орны тамирчинд ялагдлаа. БНСУ-ын боксчин манай тамирчинг гурван үеийн турш нэг оноогоор илүүрхжээ.
Манай тамирчдаас эрэгтэйчүүдийн 49 кг-д Г.Ган-Эрдэнэ, 64 кг-д Б.Чинзориг, 75 кг-д Н.Шинэбаяр, 91 кг-д Д.Отгонбаяр нар рингенд гарна.
Боксын тэмцээнийг http://mass.mn/live шууд дамжуулж байна.
Азийн наадмын бусад төрлийн тэмцээнийг http://cricfree.tv-с үзнэ үү.
Азийн наадмын мэдээллийг Азийн наадам: Инчён-2014 цэсэнд ЭНД ДАРЖ авна уу.
Ч.БОЛОР
Нэмэлт: 16.30 цаг:
Тоглолтын шүүлтийг эргэн харах болсон тул хэсэг хугацааны дараа дүн гарах юм. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү.
Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү.