УИХ дахь намын бүлгүүд хуралдана

Хуучирсан мэдээ: 2014.09.30-нд нийтлэгдсэн

УИХ дахь намын бүлгүүд хуралдана

УИХ-ын намрын чуулганыг маргааш 11.40 цагт нээх бол дараа нь УИХ дахь Ардчилсан намын бүлэг, УИХ дахь МАН-ын бүлэг, УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлэг тус бүр хуралдахаар төлөвлөөд байна. Бүлгээр хэлэлцэх асуудалд Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг огцруулах эсэх тухай багтжээ.

УИХ-ын хаврын чуулганы үеэр УИХ дахь МАН-ын бүлгээс Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг огцруулах тухай асуудлыг өргөн мэдүүлсэн юм. Гэвч эл асуудлыг шийдвэрлэж чадалгүй чуулган завсарласан учраас намрын чуулганы эхэнд хэлэлцэх асуудлын жагсаалтад багтаасан байна.

Г.НАРАН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж