Азийн зуны спортын XVII наадам БНСУ-ын Инчён хотод 11 дэх өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр Монголын баг тамирчдаас боксын долоон тамирчин рингенд гарахаас хамгийн эхэнд хүрэл медалийн болзол хангаад байгаа М.Нандинцэцэг тулалдлаа.
Боксын эмэгтэйчүүдийн 51 кг-ын жинд ОУХМ Мягмардуламын Нандинцэцэг мөнгөн медалийн төлөө Казахстаны боксчин Шекербековатай тулалдаж, 0:3 (37:39, 37:39, 36:40) онооны харьцаагаар ялагдлаа. Казахстаны боксчны хувьд мөнгөн медалийн болзол хангаж, алтан медалийн төлөө тулалдахаар шалгарсан бол манай тамирчин Азийн наадмын хүрэл медаль хүртлээ.
ОУХМ Мягмардуламын Нандинцэцэг эхний тулаанд Непал буюу Балбын Мину Гурунг ялж, шөвгийн наймд шалгарсан бөгөөд Шри Ланкын боксчин Калухат Эранди Жимханиг хожиж, хүрэл медалийн болзол хангасан. Азийн наадмын мөнгөн медалийн төлөө Казахстаны боксчин Шекербековатай тулалдсан боловч ялагдлаа.
Гэрэл зургийг Б.ХАРЦАГА.
Одоо эрэгтэй зургаан тамирчин рингенд гарах бөгөөд тэд бүгд хүрэл медалийн төлөө тулалдана. Эрэгтэй тулаан энэ цагт эхлээд байгаа бөгөөд гурван тулааны дараа 56 кг-д Гавьяат тамирчин Н.Төгсцогт, 12-т Б.Энхбаяр, 16-д Г.Ган-Эрдэнэ, 22-т Б.Чинзориг, 26-д Н.Шинэбаяр, 27-д Д.Отгонбаяр нар рингенд гарах юм.
Тоглолтыг ETV телевиз болон http://mass.mn/live шууд дамжуулж байна.
Азийн наадмын бусад төрлийн тэмцээнийг http://cricfree.tv-с үзнэ үү.
Азийн наадмын мэдээллийг Азийн наадам: Инчён-2014 цэсэнд ЭНД ДАРЖ авна уу.
Ч.БОЛ