Хувьцаа эзэмшигчдийн асуудлаар мэдээлэл хийв

Хуучирсан мэдээ: 2014.09.30-нд нийтлэгдсэн

Хувьцаа эзэмшигчдийн асуудлаар мэдээлэл хийв

Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо, Хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагчдын эрхийг хамгаалах төв хамтран хувьцаа эзэмшигчдийн эрхийг хамгаалах асуудлаар өнөөдөр “Монгол ньюс” мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийлээ. Тус холбоо, төвийн удирдлагууд Засгийн газрын есдүгээр сарын 18-ны 292 дугаар тогтоолыг эсэргүүцэж байгаа ажээ.  Уг тогтоолоор Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төвийг Сангийн яаманд шилжүүлж, арилжааны төлбөр, тооцооны үйл ажиллагааг Монголын хөрөнгийн биржид 100 хувь шилжүүлэхээр болсон юм байна. Хэрэв ингэвэл Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төвд байгаа хувьцаа эзэмшигчдийн ногдол ашгийн мөнгө нь Монголын хөрөнгийн биржийн өрөнд төлөгдөх эрсдэлтэй гэж албаныхан хурлын үеэр онцоллоо. Засгийн газрын энэхүү шийдвэр нь хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг зөрчих эрсдэлтэй бөгөөд энэ талаараа мэргэжлийн холбоодтой санал солилцож шийдвэр гаргаагүйд холбооныхон шүүмжлэлтэй хандаж байна. Тиймээс хувьцаа эзэмшигчдийг Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төвд очиж өөрийн дансны дэлгэрэнгүй хуулгыг нягтлан, аваагүй үлдсэн ногдол ашгаа авахыг анхааруулсан юм.

У.БОЛОР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж