Дахин “Шилдэг сүүн бүтээгдэхүүн”-ээр шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2014.09.30-нд нийтлэгдсэн

Дахин “Шилдэг сүүн бүтээгдэхүүн”-ээр шалгарлаа

“Миний монголын ЭЛГЭН ТАРАГ” дахин “Шилдэг сүүн бүтээгдэхүүн”-ээр шалгарлаа

Монгол улсын ууган үйлдвэр “Сүү” ХКомпани нийслэлийн хүн амыг сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэгцээг хагас зуун жилийн турш хангаж байна. Тус компани одоогоор 100 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн зах зээлд нийлүүлдэг ба шинээр гаргасан бүтээгдэхүүн бүр иргэдийн сэтгэл ханамжинд нийцсэн, адил төрлийн бүтээгдэхүүн дотроо шилдгийн шилдэг болж чаддаг. Түүний нэг илэрхийлэл нь худалдаанд гарсан дороо амт чанараараа тэргүүлж, эрэлт хэрэгцээ ихтэй байгаа “Миний монголын элгэн тараг” юм. Тодруулбал, өнгөрөгч есдүгээр сард НЗДТГ, МҮХАҮТ хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "УЛААНБААТАР ТҮНШЛЭЛ-2014"-үзэсгэлэн худалдаанд “Сүү” ХК нь “Миний монголын элгэн тараг” бүтээгдэхүүнээрээ амжилттай оролцож "ШИЛДЭГ ШИНЭ БҮТЭЭГДЭХҮҮН" шагналыг авч шилдэг бүтээгдэхүүн үйлдвэрлэгч гэдгээ дахин бататгасан юм. Үргэлжлүүлэн тухайн жилийнхээ нийслэлийн хүн амын хүнсний хэрэгцээг хангах зорилготой Үйлдвэр хөдөө аж ахуйн яам, Монголын хүнсчдийн холбоо хамтран зохион байгуулдаг “НАМРЫН НОГООН ӨДРҮҮД” үзэсгэлэн худалдаанд 17,4 сая литр сүүнийхээ дээж бүхий “Миний монголын ЭЛГЭН ТАРАГ”, “Миний монголын ЗӨӨХИЙ” болон бусад бүтээгдэхүүнээрээ оролцож “ШИЛДЭГ СҮҮН БҮТЭЭГДЭХҮҮН” шагналыг гардан авлаа. “Сүү” ХК-ийн үйлдвэрлэдэг “Миний монголын элгэн тараг” нь монголчуудын элгэн тараг бүрэх уламжлалт аргыг орчин үеийн технологитой хослуулан савлагаа бүрт нь бүрсэн шинэ бүтээгдэхүүн бөгөөд хамгийн органик, Монгол хүний биед төгс зохицох амьд бүтээгдэхүүн юм. Өтгөн, зөөлөн амттай “Миний монголын ЭЛГЭН ТАРАГ” нь кальцаар баялаг учир хүүхдийн шүд ургах, яс бэхжилт, өсөлтөнд сайнаар нөлөөлдөг байгалийн цэвэр сүүүн бүтээгдэхүүн билээ.


 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж