Оюутны хүндийг өргөлтийн ДАШТ үргэлжилж байна

Хуучирсан мэдээ: 2010.07.04-нд нийтлэгдсэн

Оюутны хүндийг өргөлтийн ДАШТ үргэлжилж байна

Дэлхийн оюутны аварга шалгаруулах хүндийн өргөлтийн II тэмцээн Тайваны Тайчунг хотын Биеийн тамирын их сургуулийн спортын ордонд үргэлжилж байна. Тус тэмцээнд 15 орны 75 тамирчин оролцож байна. Нээлтийн ажиллагаа долдугаар сарын 1-ний өдөр болсон бөгөөд энэ тэмцээнийг удирдахаар очсон Олон улсын оюутны спортын холбооны ерөнхий санхүүч, Монголын иргэн Д.Баясгалан нээж үг хэлсэн байна.
Нээлтийн ажиллагаанд ОУ-ын хүндийн өргөлтийн холбооны ерөнхийлөгч Тамас Ажан, Тайчунь хотын дарга Жасон С Ху, ОУОСХ-ны ГХ-ны гишүүн Чен Тай Чун, Тайчунь хотын БТИС-ийн захирал  Су Вен Жен нарын зэрэг зочид төлөөлөгч нар оролцлоо. Дэлхийн шилдэг залуу тамирчдын өрсөлдөж буй тэмцээн 5 өдрийн турш үргэлжлэх ба Монголын оюутны спортын шигшээ багийн тамирчин Б.Уранчимэг  эмэгтэйчүүдийн +75 кг жинд  өрсөлдөх юм. Манай тамирчин тэмцээний хуваарь ёсоор долдугаар сарын 5-нд буюу маргааш хүч сорино. Б.Уранчимэг нийлбэр дүнгээр 190 кг өргөхөөр захиалгаа ЗБХороонд ирүүлжээ. Тэр УАШТ болон бусад тэмцээнд огцомоор 90 кг, түлхэлтээр 110 кг өргөж байсан юм.
Хүндийн өргөлтийн оюутны анхдугаар тэмцээн 2008 онд Грек улсад зохиогдсон байсан юм. Хүндийн өргөлтийн төрөл нь 2011 оны БНХАУ-ын Шинжинь, 2013 оны ОХУ-ын Казань хотноо болох дэлхийн оюутны спортын зуны “Универсиад” наадмын хөтөлбөрт ороод байгаа юм.

    МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН ХОЛБОО

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж