Дуучин Janet
Jackson өдгөө 44 нас хүрээд буй ч өчигдөр
Шинэ Орлеанд зохион байгуулсан хөгжмийн фестивальд оролцохдоо биеийн ихэнх
хэсгээ ил гаргасан мөнгөлөг богино
даашинз, өвдгөө давсан түрийтэй алтлаг өнгийн гутал өмсөн зоригтой алхам
хийжээ. Харин түүний энэхүү сонголтыг өөрт нь хэтэрхий залуудсан хэмээн
мэргэжилтнүүд шүүмжилж байгаа ч түүний фэнүүдэд тун их таалагдсан болтой. Түүний
дууг үзэгчид тун өндөр сэтгэгдэлтэй хүлээж
авч байсан ба дууг нь даган дуулж, суудал дээрээ босч бүжиглэж байсан байна.
Тэрбээр
хамгийн сүүлд 2008 онд “Discipline” нэртэй цомгоо гаргасан ба түүнээс хойш
цомог гаргаагүй байгаа юм. Энэхүү завсарлага нь түүний ах Michael
Jackson-ы үхэлтэй холбоотой билээ.
Н.Наран