Нийтийн эдэлбэр газрын талаарх асуудлыг хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2014.09.30-нд нийтлэгдсэн

Нийтийн эдэлбэр газрын талаарх асуудлыг хэлэлцэнэ

Нийтийн эдэлбэр газрыг дахин төлөвлөн байгуулах асуудлыг хэлэлцэнэ

 

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан 10 дугаар сарын 02-ны өдөр 10 цагаас нийслэлийн ЗДТГ-ын А танхимд болно. Хуралдаанаар дараахь асуудлуудыг хэлэлцэнэ.

-Барилга худалдан авах тухай  /Дулааны үр ашиг төслийн хүрээнд баригдсан ус, дулаан дамжуулах тоног төхөөрөмж байрлах 2 барилгыг нийслэлийн өмчид худалдан авах/

-Хөрөнгө бүртгэлээс хасах тухай /Баянзрх дүүргийн 16-рх хороонд байрлах Өнөр бүл төвийн балансад бүртгэлтэй автогражийн барилга, Чингэлтэй дүүргийн 12-р хорооны 61 дүгээр сургуулийн балансад бүртгэлтэй барилга/

-Хөрөнгө шийдвэрлэх тухай /Нийслэлийн 2014 оны төсвийн урсгал зардлаас санхүүжүүлэх тухай/

-Дүрэм батлах тухай /Өргөө зочид буудлын дүрэм/

-Дүрэм батлах тухай /Монголын Хүүхдийн ордоны дүрэм/

-Журам батлах тухай /Нийтийн эдэлбэр газрыг дахин төлөвлөн байгуулах журам/

-Журамд нэмэлт өөрчлөлт оруулах тухай   /Нийслэлийн иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлэх үйл ажиллагааны иргэдээс өргөдөл хүлээн авах, бүртгэх, сонголт хийх үе шатны ажлуудыг цахим хэлбэрээр зохион байгуулах журам/

-Нийслэлийн Налайх дүүргийг “Эко Налайх” дагуул хот болгох тухай

-Журамд өөрчлөлт оруулах тухай /Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн журам/

-Санхүүжилтийн зориулалтыг өөрчлөх тухай /Нийслэлийн 375 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын төлөвлөгөөнд тусгагдсан ажил/

-Журам батлах тухай /Иргэний зөвлөлийн гишүүдэд урамшуулал олгох тухай/ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж