13 компанийн хувьцаа арилжаалагдав

Хуучирсан мэдээ: 2014.09.29-нд нийтлэгдсэн

13 компанийн хувьцаа арилжаалагдав

Монголын хөрөнгийн биржийн 2014 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн үнэт цаасны арилжаагаар 13 хувьцаат компанийн нийт 14,642 ширхэг хувьцаа арилжигдаж, 10,911,102.00 төгрөгийн гүйлгээ хийгдлээ. 
 
Энэ өдөр “А” самбарт 9 компанийн 13,238 ширхэг хувьцаа арилжигдсан ба нийт 10,104,890.00 төгрөгийн, “Б” самбарт 4 компанийн нийт 1,404 ширхэг хувьцаа арилжигдсан ба нийт 806,212.00  төгрөгийн гүйлгээ хийгдсэн байна. 
 
ТОП-20 индекс 15,799.24 нэгж буюу 0.14%-иар буурсан байгаа бол зах зээлийн бодит чиг хандлагыг илэрхийлэх зорилгоор нэвтрүүлж буй “MSE ALL” туршилтын индекс 999.30 нэгж болж 0.04%-иар  буурсан үзүүлэлтэй байна.
 
Эх сурвалж: http://mse.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж